|
Видео

Шинэ мэдээ

Кофе хэт их уух нь бие махбодийг шингэнээ алдахад хүргэх аюултай

Бие махбодийн усны тэнцвэрт байдалд кофеины үзүүлдэг нөлөөг судлахаар мэргэжилтнүүд хэд хэдэн туршилт хийж, энэ сэргээгч ундаа аюултай шинж чанартайг илрүүлжээ. Тийнхүү кофе нь бие махбодийн шингэн алдахад нэрмээс болдог нь тодорой болсон байна. Кофеин нь шээс хөөх сайн хэрэгсэл болох тухай мэргэжилтнүүд ярьжээ. Гэхдээ ийм бодис агуулдаг кофеноос зуны саруудад татгалзах нь дээр. Гриффитийн их сургуулийн хэсэг эрдэмтэн хүний биед кофены үзүүлдэг нөгөөг судлажээ. Кофе нь хүний биеэс шаарыг гадагшлуулахад тусладаг маш сайн ундаа гэдэгт анхаарал хандуулж байгаа ч, зуны улиралд кофе нь биеийг хуурайшуулж мэднэ. Учир нь кофе нь шаардлагатай шингэнийг биеэс гадагшлуулж болох юм. Зун их хэмжээгээр хөлөрдөг, тиймээс сөрөг үр дагавар үүсгэхгүйн тулд кофеины өндөр агууламжтай кофены хэрэглээг хянаж байх хэрэгтэй болж байна. Кофе нь шээсний ялгаралтыг зохицуулдаг ч, гэхдээ хэт их уувал энэ үйл явц алдагдаж, улмаар шингэнээ бүрэн алдахад хүргэнэ гэдгийг дурдаж байна. Кофе нь тогтмол уух донтой болгодог бөгөөд тиймээс түүнийг байнга уухгүй байхыг зөвлөдөг гэж эрдэмтэд бас хэлжээ. Бие махбодь шингэнээ алдах нь сэтгэл санааны байдал, тархи, зүрхний үйл ажиллагаанд нөлөөлдгийг шинжээчид анхааруулж байна. Кофе хэт их уух нь нас тогтсон болон настай хүмүүсийг үхэлд хүргэж мэднэ. Кофе шээс хөөх үйлчилгээтэйг эрдэмтэд аль эрт мэдсэн бөгөөд 4-5 өдөр тогтмол хэрэглэсний дараа энэ үйлчилгээ идэвхижиж, харин ус-электролизийн тэнцвэр удаан хугацаагаар алдагдах нь дотор эрхтнүүдийн ноцтой эмгэг өөрчлөлтөд хүргэж мэднэ. Шингэн алдагдахад цус өтгөрч, харин алдагдсан шингэнийг эрс нөхсөнөөр хаван үүсгэж болох юм. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.