| |
Стрессээ хэрхэн удирдаж сурах вэ?
Мэргэжилтэнүүдийн үзэж буйгаар стрессийн хүний биед учруулах сөрөг нөлөө маш өндөр байдаг гэнэ. Замын түгжрэл, урт дараалал гээд амьдралд таныг бухимдуулж стрессдүүлэх зүйл олон байдаг. Ийнхүү стрессдэж, уурлаж бухимдаж байх үед хүний бие физелогид сөрөг өөрчлөлтүүд их гардаг байна.
Стрессдэх нь хүнд хэрхэн нөлөөдөг вэ?
Стрессдэх нь зүрх судасны өвчин, ходоодны шархлаа, жин нэмэх, бэлгийн чадвар муудах, сэтгэл гутрал гээд бүх өвчний үндэс суурь болдог. Стресс нь яг л цасан бөмбөлөг шиг. Учир нь таны асуудал улам хүнд хэцүү болоход яг л адилхан стресс бухимдал өсөн бий болж байдаг. Гэхдээ стрессдэж бухимдлаа гээд таньд ямар ч тус нэмэр байхгүй бөгөөд өнгөрсөн зүйлийг ирээдүйд та өөрчилж чадахгүй. Тиймээс стрессээ удирдаж сурах хэрэгтэй.
Стрессээ хэрхэн удирдах вэ?
Стрессдэж бухимдах үед яагаад бид түүний эсрэг ямар нэгэн зүйл хийж болохгүй гэж? Гадаа салхинд цэвэр агаарт алхаж, иогийн дасгал хийх, хөгжим сонсох гээд таны сэтгэлийг тайтгаруулах зүйлийг сонго. Хүн нэг зүйлийг олон дахин давтаж хийснээр тэр нь зуршил болдог байна. Стресс бухимдал ч мөн адил зуршил болох нь олонтаа. Тиймээс аливаа асуудалдаа уурлаж, бухимдах үед өөрийгөө тайвшруулах аргатай байх хэрэгтэй.
Аливаа зүйлийн сайн талыг олж хар
Автобусанд явж байхад хүмүүс гутлыг тань шороо тоос болгож орхисон бол гуталтай байгаадаа баярла. Учир нь Африкт олны хөлд гишгүүлэх ч гуталгүй хүүхдүүд их шүү дээ.
Гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцсон бол баярла. Учир нь тэд бүгдээрээ эрүүл саруул байгаа учраас л та нар маргаж байгаа юм. Энэ мэт асуудлын цаад талыг олж хар.
Стрессдэхгүй байх хамгийн чухал арга бол аливаа зүйлийн сайн талыг харж сурах явдал юм. сурахад хэцүү байх хэдий ч гарах үр дүн нь гайхалтай байх болно.