|
Видео

Шинэ мэдээ

Зургаахан үгнээс бүтсэн ч сэтгэл хөндсөн өгүүллэгүүд

Зургаахан үгнээс бүтсэн ч сэтгэл хөндсөн өгүүллэгүүдНэгэн удаа Эрнест Хемингуэй тэргүүтэй хэсэг зохиолчид хүний сэтгэлийг хөндөж чадах хамгийн богино өгүүллэг бичихээр бооцоо тавьжээ. Ингээд Хемингуэй ялсан байна. Түүний бичсэн өгүүллэг: «Хүүхдийн гутал зарна. Огт өмсөөгүй» гэсэн байна. (For sale: Baby shoes, never worn).  Тэр цагаас хойш олон хүн уншигчдын сэтгэл зүрхийг хөндөж, уярааж чадах, 6-7 үгнээс бүтсэн өгүүллэг бичихээр оролдох болжээ. Тэдний заримаас сонирхуулъя.

«Та дугаар андуурчээ» гэх танил хоолой дуулдав.

Шүхэр зарна. Огт нээгдэж байгаагүй. Жаахан толботой.

Бидний алтан хурим. Ганц хүний ширээ.

Сансрын нисгэгч хичнээн дуудсан ч Дэлхий хариулсангүй.

Сарнай бариад гэртээ иртэл түлхүүр таардаггүй.

Хагарсан салхины шилэн дээр «Хурим» гэсэн бичиг.

Би үсэрлээ. Харин дараа нь харамсав.

Уучлаарай, цэрэг эр минь, гутлыг хосоор нь л өгнө.

Тэр эхнэрийнхээ алуурчинг угжаар хооллож сууна.

Эмч өвчтөнийг аврав. Өвчтөн бурханд талархана.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.