|
Видео

Шинэ мэдээ

МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг ”Эрдэнэт”-ээс босгоно

МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг ”Эрдэнэт”-ээс босгоноЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэх үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нарт өглөө. УИХ-аар баталсан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд маргаан үүсч буй энэ цаг үед Засгийн газар дахин хууль зөрчсөнд харамсаж байгаагаа хуульчид илэрхийлсэн байна. ТУЗ-ийг хувьцаа эзэмшигчид томилдог. Тэгвэл хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт ороогүй байхад Засгийн газар ийм шийдвэр гаргасан нь Компанийн тухай хууль болон Үндсэн хууль зөрчсөн бүдүүлэг алхам болсныг тэд онцолж байна.

 

Харин олон нийт энэхүү мэдээллийг хүлээж авахдаа төдийлөн цочирдсонгүй. "Засгийн газар шүүхийн шийдвэрийг хүртэл уландаа гишгэж, баячуудыг баясгах морин уралдааныхаа хөлд хүүхдийн амийг золиосолж чаддаг юм чинь, энэ зэргийн шийдвэрийг үзэгний үзүүрээр л гаргана” гэж аргаа баран халаглах нь олон байна. Ийнхүү "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг зуун хувь төрийн томилгоо болгох шийдвэр нь эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа "саалийн үнээнээсээ” босгох гэсэнтэй холбоотой нь илт боллоо.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler