|
Видео

Шинэ мэдээ

Роберто Ди Маттео Шальке 04 клубыг дасгалжуулахаар боллоо


Шинэ улирал эхэлснээс хойш Бундеслигийн топ багууд хөгжөөн дэмжигчдийн хүссэн амжилтыг үзүүлж чадахгүй байгаагийн нэг нь Шальке 04 юм. Өнгөрсөн улиралд 3-р байранд орж Аваргуудын лигийн шууд эрхийг авсан тэд одоогоор Европын элит ангилалд хоёр тэнцэж 3-р байранд Словенийн Мариборын ард жагсаж байна.

Харин дотооддоо бүр ч долоон доор. Германы Хөлбөмбөгийн холбооны цом болох DFB-Pokal-ийн эхний тойрогт 3-р дивизионы Динамо Дрезденд ялагдсан. Улмаар Бундеслигт эхний 4 тойрогт 2 оноо цуглуулж хүснэгийн адагт бичигдэж байсан баг 5-р тойрогт Бременийг 6-р тойрогт мөнхийн дайсан Дортмундыг хожсоноор нөхцөл байдлаа бага зэрэг сайжруулаад байлаа. Гэвч өнгөрсөн 7-р тойрогт Хоффенхаймд 2-1 харьцаатай ялагдсанаар дасгалжуулагч Йенс Келлерыг ажилаас нь чөлөөллөө.

2012 оны төгсгөлд Хууб Стивенс 7 тоглолт дараалан хожил авч чадаагүйд багийн удирдлага Голланд мэргэжилтэнг халж залуучуудын багийг удирдаж байсан Келлерт багийнхаа жолоог атгуулж байсан юм. 

ОДОО РОБЕРТО ДИ МАТТЕОГИЙН ҮЕ

Роберто Ди Маттео Швейцарьт төрж өссөн ч хожим Италийг шигшээг сонгож 1996 оны тивийн аварга, 1998 оны ДАШТ -д оролцож байжээ. Сери А-д 1993 онд хөл тавьж тухайн үеийн шидэг баг болох Лациод ирж байсан аж. 3 жилийг Ромын багт зүтгэснийхээ дараа 1996 онд даруухан Премьер лигийг зорьж Челсигийн эгнээнд нэгдэв. Лондоны багт тэрбээр өөрийн оргил амжилтаа үзүүлж ФА капыг 2 удаа, Лигийн цом, УЕФА-гийн цом, цомтой багуудын цомыг өргөжээ. Улмаар цэнхэрүүдийн бүрэлдэхүүнд 6 жил хүчин зүтгэснийхээ дараа бэртэл гэмтлээс шалтгаалж 31 насандаа зодог тайлсан байна.

Дасгалжуулагчийн ажлаа 2008 оноос эхлүүлж дараа жил нь баг удирдах авъяасаа Уэст Бромвич-с харуулж эхэлсэн байна. 2011-2012 оны улиралд Челси Андре виллаш Боашын удирдлагад улирлыг эхлүүлсэн гэвч Португалийн залуу мэргэжилтэн улирлыг дуусгаж чадалгүй хоёрдугаар сард халагдсан бөгөөд түүний оронд түр хугацаанд Ди Маттеог томилсон нь Челсигийн мөрөөдлийг биелүүлэх дасгалжуулагч байлаа.

Боаш АВ-лийн 1/8 шигшээд Наполид эхний тоглолтондоо 3-1 харьцаатай хожигдоход тэднийг хүн бүр тэмцээнээс хассан юм. Гэвч хариу тоглолтонд Ди Маттео-гийн удирдсан баг 4:1 харьцаатай хожиж улмаар нок-оут-ийн шатанд Бенфика, Барселона улмаар шигшээд Байерн Мюнхенийг торгуулийн цохилтоор хожсоноор Челси түүхэндээ анх удаа Элит ангилалд түрүүлж байлаа. Гэхдээ тэр айхтар нарийн ухаан уран тактик хэрэглээгүй зүгээр л тоглогч нарт боломжийг нь олгосон гэж мэргэжилтэнүүд дүгнэдэг.

Орос тэрбумтны Лондоны багийг худалдаж авахдаа аваргуудын лигийн түрүү авах гэж энэ гарагийн бүхий л шилдэг дасгалжуулагч нарыг авчирч хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө зарсан ч Ди Маттеогийн удирдлагад мөрөөдөлдөө хүрнэ гэж бодоогүй. Сонирхолтой нь Р.Абрамович түүнийг цааш ажиллуулаагүй юм. Харин ажилгүйчүүдийн эгнээнээс тэр хоёр жилийн дараа гарч Германы "Роял Блү”-г удирдахаар боллоо. Түүний эхний тоглолтыг бид 10-р сарын 18 нд талбайдаа нийслэлчүүдийг угтах тоглолтоор харах болно. Шальке04 - Херта Берлин багуудын тоглолтыг та бүхэн NTV телевизээр үдшийн 00:15 цагаас хүлээн авч үзэх болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.