|
Видео

Шинэ мэдээ

Жирэмсэн эмэгтэйчүүд яагаад хуванцар савнаас ууж, идэж болохгүй вэ?

 Жирэмсэн эмэгтэйчүүд яагаад хуванцар савнаас ууж, идэж болохгүй вэ?

 

Хуванцар лонх юмуу аяганаас уух, түүнчилэн хуванцар саванд хоол хадгалах нь жирэмсэн эмэгтэйчүүдэд харш гэдгийг нотлосон судалгааны дүнгээ америкийн эрдэмтэд 2016 онд нийтлүүлжээ.Учир нь, хуванцөр савыг хийхэд тухайлбал, бисфенол А гэдэгхимийн бодис хэрэглэдэг байна. Энэ бодис ирээдүйн эхийн биед орох нь туйлын хортой, юу гэвэл бисфенол А бодисын өндөр агууламж нь ургийн хөгжилд нөлөөлж, тодруулвал хүүхдийг мяраалуулах аюултай байдаг ажээ.Дашрамд дурдахад, харин химийн энэ бодис бага насны хүүхдийн нэмэлт тэжээлийн олон саванд агуулагддаг байна.


Судалгааны явцад эрдэмтэд эх, хүүхдийн шээсний найрлагыг шинжилж,жин болон эрүүл мэндийн бусад үзүүлэлтийг хэмжсэн нь уг зүй тогтолыг илрүүлэхэд туслажээ. Судалгааг канадын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор үргэлжлүүлж,бисфенол А бодисын үйлчлэх механизмыг хамтдаа нээн илрүүлжээ. Харин энэ удаа судалгаанд хүмүүс биш, хулганууд оролцсон байна.

 

Бисфенол А бодис нь эмэгтэй хүний бэлгийн этроген даавартай бүтцийн хувьд төсөөтэйг илүү түрүүчийн судалгаа харуулсан нь сонирхолтой юм.Энэхимийн бодис ньтархи, түүнчилэн нөхөн үржихүйн болон бодисын солилцооны системд сөргөөр нөлөөлдөг шалтгааны нэг гэж эмч нар үзэж байна.Судлаачид үүнийг ч шалгаж үзэхээр шийджээ.

 

Энэ химийн бодис аутизмаас аваад хорт хавдар хүртэл бусад хэд хэдэн өвчинтэй холбоотой байж болохыг олон тооны судалгаа харуулсан байна.

 

Үүний зэрэгцээ Канад улс хуванцарт ньбисфенол А агуулагддаг хүүхдийн нэмэлт тэжээлийн угжны савыг хориглосон анхны орон болжээ. 2008 онд ингэж хориглож, харин хоёр жилийн дараа Канад улс бисфенол А-гхимийн аюултай бодисын жагсаалтад албан ёсоор оруулсан байна.

 

ЕХ-ны орнууд өнөөдөр энэ химийн бодисыг хориглох тухай хууль бас боловсруулж байгаа ажээ.

 

С.Инда


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler