|
Видео

Шинэ мэдээ

Энэ амралтын өдрүүдэд “Талын Түмэн Адуу – 2017” адууны баяр болно

Энэ амралтын өдрүүдэд “Талын Түмэн Адуу – 2017” адууны баяр болно"Талын Түмэн Адуу” өвлийн эвент гурав дахь жилдээ болох гэж байна. БОАЖЯам байгуулагдсны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулах тус өвлийн эвент Төв аймгийн Алтанбулаг суманд энэ амралтын өдрүүдээр буюу 18, 19-нд болох юм.

18-нд мянган адууны баярын үндсэн үйл ажиллагаа Төв аймгийн Алтанбулаг сумаас баруун зүгт 40 км-ын зайд орших Туулын эрэгт болох бол 19-нд сумын төвд морьдын богино зайн уралдаан, мөн нохойн уралдаан зэрэг сонирхолтой арга хэмжээгээр үргэлжлэх юм.

Тус өвлийн баяр гадаад дотоодын аялагч, адуу сонирхогч, амрагчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон нь энэ удаагийн эвентэд 10 гаруй орноос жуулчид оролцохоо мэдэгдэн урьдчилсан бүртгэлээ өгсөн байгаас харагдаж байна. Шинэ Зеланд, Англи зэрэг алсын орноос мөн азийн олон орны жуулчид оролцох гэж байгаа нь манай орны өвлийн аялал жуулчлал хөгжихөд чухал хувь нэмэр оруулахуйц арга хэмжээ болж байна хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Мөн Монголын аялал жуулчлалын 40 орчим компанийн менежер, захиралууд очиж үзэхээр захиалгаа өгөөд байна. Тэд ирэх жилүүдэд энэ эвентээр гадны жуулчдыг урьж оролцуулах аялал жуулжлалын бизнесийг ийнхүү сонирхож байгаа аж.

Арга хэмжээнд Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгаас улсын аваргын тэмцээн амжилттай сайн оролцож байсан уургач, бугуйлч нар ирж оролцох юм.

Арга хэмжээний үеэр:

-"Шургуу -2017” уран уургач, бугуйлч шалгаруулах тэмцээн

-"Эрэмгий адуучин” уурга шүүрэх, эмнэг булгуйлах тэмцээн

-"Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ” нутгийн иргэдийн дууны тэмцээн

-"Тар” богино зайны морьдын бооцоотой уралдаан

-"Хөтөлгөө” ижил зүсмийн морьдын үзүүлбэр

-Азарга гүйлгэх үзүүлбэр

-Монгол баатаруудын морьтон үзүүлбэр

-Талын Тайга нохойн хурданы уралдаан, сайхан хөтөлгөөг шалгаруулах зэрэг тэмцээнүүд болно

Дашрамд дуулгахад, 2016 оны эвентийн үеэр гэрэл зургийг нь авсан Шарга азарганы зураг нь Дэлхийн Шилдэг амьтаны зураг төрөлд 2016 онд шалгарсан бол Английн алдарт дуучин Ellie Gardian –тай төстэй хэмээн тус шарга азаргыг холбон шуугисан нь дэлхийн нийтэд монголын талаар олон сонирхолтой нийтлэлүүд гарахад хүргэж байсан юм.

Наадамтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагч Э.Цэрэнбатаас 99089730 дугаарын утсаар авч болох юм байна.

Энэ амралтын өдрүүдэд “Талын Түмэн Адуу – 2017” адууны баяр болно
Энэ амралтын өдрүүдэд “Талын Түмэн Адуу – 2017” адууны баяр болно
Энэ амралтын өдрүүдэд “Талын Түмэн Адуу – 2017” адууны баяр болно
Энэ амралтын өдрүүдэд “Талын Түмэн Адуу – 2017” адууны баяр болно
Энэ амралтын өдрүүдэд “Талын Түмэн Адуу – 2017” адууны баяр болно
Энэ амралтын өдрүүдэд “Талын Түмэн Адуу – 2017” адууны баяр болно
Энэ амралтын өдрүүдэд “Талын Түмэн Адуу – 2017” адууны баяр болно
Энэ амралтын өдрүүдэд “Талын Түмэн Адуу – 2017” адууны баяр болно

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler