| |
Сэтгүүлчдийн ёс зүйн сургалт боллоо
<!-- MBegin:http://dursamj.mn/uploads/posts/2017-02/1486715055_16602939_1107247642735929_5817457702351505041_n.jpg| --> <!-- MEnd -->
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл "IMACO” зөвлөх институттэй хамтран 200 орчим залуу сэтгүүлчдийг тусгай хөтөлбөрөөр манлайлах ур чадварт сургаж байна. Өнөөдөр дөрөв дэх сургалт нь болж энэхүү төсөл амжилттай өндөрлөж байгаа юм байна.
Тус сургалтад 21 аймгийн салбар зөвлөлийн тэргүүнүүд болон МОНЦАМЭ агентлигийн орон нутаг дахь сэтгүүлчид нийт 50 орчим хүн сургалтад хамрагдаж байгаа юм байна. Уг сургалтанд хамрагдсан орон нутгийн сэтгүүлч, салбар зөвлөлийн тэргүүнүүд өөрийн орон нутагтаа тус сургалтыг зохион байгуулахаараа давуу талтай аж.
Уг сургалтаар сэтгүүлчдийн эзэмшвэл зохих хандлага, биеэ авч явах соёл, харилцааны соёлын тухай ерөнхий ойлголтыг энэ сургалтаар өгч чадаж байна. Сургалтад хамрагдсан сэтгүүлчдийн сэтгэгдэл өндөр байлаа.
|
"IMACO” зөвлөх институтийн захирал Р.Лхагвадулам:
-Энэхүү сургалтыг зохион байгуулсны ач холбогдол болон давуу тал нь юу вэ?
-Манай сургалт энэ оны нэгдүгээр сарын 3-наас эхлэн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран сэтгүүлчдийн ёс зүй, эзэмшвэл зохих хандлага, харилцааны соёл зэрэгт сургаж байгаагаараа давуу. Энэхүү төслийн хүрээнд нийт 200 гаруй сэтгүүлчдийн сургалтанд хамруулсан. Өнөөдөр 4 дэх сургалт буюу сүүлийн сургалтыг Хөдөө орон нутгийн салбар зөвлөлийн тэргүүнүүд болон МОНЦАМЭ агентлигийн хөдөө орон нутаг дахь сэтгүүлдийг хамруулж байна. Энэ сургалтанд суусан хүмүүс орон нутагтаа очиж бусад сэтгүүлчиддээ зааж сургах юм.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг:
-Сэтгүүлчдийн ёс зүйн талаар сургалт зохион байгуулж байгаа нь таатай хэрэг. Энэ сургалтын ач холбогдол нь юу вэ.
-МСНЭ, "Леди” төвтэй хамтран сэтгүүлчиддээ зориулсан тусгай сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтын гол зорилго нь сэтгүүлчдийнхээ ур чадвар, ёс зүй, харилцааны соёл, сэтгэн бодох хурд, ой тогтоолтын хурд зэрэг эзэмшвэл зохих мэдлэгт суралцуулж байна. Энэ удаагийн сургалтад 21 аймгаас салбар зөвлөлийн тэргүүнүүд ирсэн. Мөн МОНЦАМЭ-гийн хөдөө орон нутаг дахь сэтгүүлчид гэсэн нийт 50 орчим сэтгүүлчдийг сургалтад хамруулж байна. Энд мэдсэн мэдлэг, дадлаа орон нутагтаа очиж зааж сургах юм.
Ер нь сэтгүүлчид гэдэг бол улстөр болон ард түмнийг хооронд нь холбодог. Тиймээс ч төрөл бүрийн хүнтэй харьцах, харьцаанд орох шаардлага гардаг учраас энэхүү сургалтын чиглэл нь хэрхэн харилцагч хүнтэйгээ зөв боловсон харьцаж сурах нь чухал.
МОНЦАМЭ агентлигийн Дархан-Уул аймаг дахь сэтгүүлч Б.Норовсамбуу:
-Та өөрийгөө танилцуулаач, Сургалтад хамрагдсан сэтгэгдэл, сургалтын давуу тал нь юу байв
-Би МОНЦАМЭ агентлигийн Дархан-Уул аймаг дахь сэтгүүлч, мөн МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Норовсамбуу байна. Сургалт маш сайхан болж байна. Энэ сургалтад олон зүйл мэдэж авлаа. Энд сурч мэдсэн мэдлэгээ нутагтаа очиж бусад сэтгүүлчиддээ зааж сургана. Хүнтэй харьцах харьцааны соёлоос авахуулаад хэрхэн биеэ зөв авч явах талаар зааж зөвлөж байгаа нь сэтгүүлчдийн ажил мэргэжлийн онцлогт тохирч байна. Сүүлийн үед шинэ залуу сэтгүүлчид их төгсөж ажлын байранд гарч байгаа өнөө үед маш хэрэгтэй сургалт болж байна.