|
Видео

Шинэ мэдээ

Европт хөлбөмбөгчдийн солилцооны цонх хаагдлаа

 
Европт хөлбөмбөгчдийн солилцооны цонх хаагдлааМОСКВА./TASS/. Европын гол гол орнуудын хөлбөмбөгийн ДАШТ-үүдийн өвлийн улирлын бүртгэлийн хугацаа лхагва гарагт шилжих шөнө дууслаа. 2016 оны зуны адилаар хөлбөмбөгчин худалдан авах зах зээлд Хятадын клубүүд онцгой өгөөмөр байж, асар их мөнгөөр Европын болон Өмнөд Америкийн хөлбөмбөгийн хэд хэдэн оддыг худалдан авчээ.
 
Шанхайн дээд амжилтууд
 
Хөлбөмбөгийн өвлийн улиралд болсон трансферийн хамгийн үнэтэй тоглогчоор Английн "Челси"-гээс Хятадын "Шанхай СИПГ” клубт шилжин очсон Бразилийн хагас хамгаалагч Оскар тодров. Хятадын клуб өдгөө 25 настай энэ хөлбөмбөгчинд 60 сая евро төлсөн бол "Шанхай Шеньхуа” клуб Аргентины довтлогч Карлос Тевесийг 37,5 сая еврогоор худалдан авчээ.
 
Хөлбөмбөгчин худалдан авахад мөнгө хэт ихээр зарцуулж байгаа нь Хятадын хөлбөмбөгт  легионеруудын тоог хязгаарлахад хүргэж, ингэснээр Хятадын багууд улсынхаа аварга шалгаруулах тэмцээний үеэр гурваас илүүгүй тооны гадаадын тоглогч талбайд гаргах ёстой боллоо. Энэ хязгаарлалтаас үүдэн Хятадын тоглогчдын үнэ суга өссөн байна. Тухайлбал, "Хэбэй Чайна Форчун” клуб "Бэйцзинь Гоань”-аас Хятадын шигшээгийн хагас хамгаалагч Жан Жэндуныг 20,44 сая еврогоор авлаа. Гэтэл transfermarkt.de –ийн мэдээлснээр бол, энэ тоглогчийн зах зээлийн үнэ 475 мянган евро аж.
 
Франц 
 
Европын клубүүдийн хөлбөмбөгчин худалдан авахад гаргасан зардал "даруухан" байлаа, гэхдээ л тодорхой тооны томоохон шилжилт хөдөлгөөн хийгдлээ. Тухайлбал, "Пари Сен Жермен" /ПСЖ/ баг Германы "Вольфсбург”-аас хагас хамгаалагч Юлиан Дрэкслерыг 40 сая еврогоор худалдан авчээ. Мөн түүнчлэн хоёр болон гуравдугаар сард Аваргуудын лигийн 1/8-д Испанийн "Барселона”–той тоглох гэж буй "ПСЖ" өдгөө 20 настай довтлогч Гонсало Гуэдешийг Португалийн "Бенфика" багаас 30 сая еврогоор худалдан авсан байна. Мөн Английн Премьер лигт болсон шилжилт хөдөлгөөнийг дурдаж болно. "Эвертон” клуб 22,3 сая еврогоор Францын хагас хамгаалагч Морган Шнайдерлиныг "Манчестер Юнайтед”- аас авчээ.
 
Бразилын шигшээд тоглохдоо таван гоол хийгээд байгаа 19-хөн настай довтлогч Габриэль Жесусыг 32 сая еврогоор "Палмейрс"-аас авснаараа "Манчестер Сити" клуб бусдаасаа дахин онцгойрлоо. Францын шигшээ багийн хагас хамгаалагч Пайетын төлөө Английн "Вэст Хэм” клубт 29,3 сая евро төлсөн "Марсель” клуб ч чамгүй их мөнгө зарлагаджээ. Мөн "Лион" клуб энэ өвөл Голландын хагас хамгаалагч Мемфис Депайг авахын тулд 16 сая еврог "МЮ"-д төлсөн нь Францын клубүүдийн хувьд чамгүй их мөнгө юм.
 
 
О. Барс
 
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler