|
Видео

Шинэ мэдээ

Хордож амиа алдсан иргэдийн хоёр нь эхнэр, нөхөр байжээ

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи ууж, таван иргэн хордож, амиа алдсан талаар мэдээлэл түгээд байгаа. Тэгвэл амиа алдсан иргэдийн хоёр нь эхнэр, нөхөр байсан талаар эх сурвалж мэдээлээд байгаа юм. Тэд хоёр хүүхэдтэй бөгөөд насанд хүрээгүй охинтой гэнэ. Цаг бусаар амиа алдсан энэ харамсалтай хэргийн улмаас ийнхүү хүүхэд өнчирсөн байж магадгүй юм байна. Нэмж мэдээлэхэд, архинд хордож амиа алдсан гэдгийг албаныхан урьдчилан тогтоогоод байгаа ч албан ёсны хариу хараахан гараагүй байгаа юм. Энэ талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.

Эх сурвалж: Criminal.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler