| |
Ши Жиньпин Швейцари улсад хийх төрийн айлчлалаа эхэллээ
Нэгдүгээр сарын 15-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Цюрихт очиж, Швейцарийн холбоонд хийх төрийн айлчлалаа эхэллээ.
Ши Жиньпин Швейцарийн ард түмэнд Хятадын ард түмний мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг дэвшүүлэв. Ши Жиньпин: – Хятад, Швейцари хоёр орон, хоёр ард түмний найрсаг харилцаа олон жилийн түүхтэй. Дипломат харилцаа тогтоосон 67 жилийн турш, хоёр орон харилцан хүндэтгэх, эрх тэгш харилцах, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх үзэл баримтлалын дагуу улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг олон салбар, мөн олон улсын үйл хэрэг дэх хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлэв. 2016 онд, Хятад, Швейцари инновацын стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр орны харилцааг хөгжлийн шинэ шатанд гаргасан. Швейцарийн удирдагч, олон салбарын зүтгэлтнүүдтэй хоёр талын харилцаа, мөн харилцан сонирхож буй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцохыг хүсэж байна гэв.
Цюрихт очсоны дараа Ши Жиньпин Швейцарийн засгийн газрын тусгай галт тэргээр нийслэл Бернд хүрнэ. Дараа нь Давост дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2017 оны ээлжит хуралд оролцож, НҮБ-ын Женев дэх төв байр, ДЭМБ, Олон улсын олимпын хороонд айлчилна.

Эх сурвалж:Хятадын Олон улсын радио