| |
Обама ард түмэндээ хандаж сүүлчийн илтгэлээ тавьж байна
АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама бүрэн эрхийнхээ хугацааныхаа сүүлийн өдрүүдийг үдэж, ард түмэндээ хандаж илтгэл тавьж байна. Тэрбээр Чикаго мужид очин илтгэл тавьж буй бөгөөд дэлхийн томоохон хэвлэлүүд шууд дамжуулж байгаа аж.
Барак Обама энэ үеэр Ерөнхийлөгчийн арын албанд ажилласан албан хаагчдад талархал дэвшүүлж, эхнэр Мишель Обамад энэ хугацаанд үргэлж дэргэд нь байсанд баярласнаа илэрхийлжээ.
Анх удаа АНУ-ын төрийг удирдаж буй өнгөт арьст Ерөнхийлөгч болсон Барак Обама өдгөө 55 настай бөгөөд хоёр удаа сонгогдсон юм.
Обама орыг нь залгаж буй Доналд Трампт баяр хүргэж, төрийн дээд сэнтийг нэр төртэй хашихыг хүссэн байна. Барак Обама илтгэлийн үеэр "Бидний баг хамт олон өнгөрсөн найман жилийн хугацаанд АНУ-ыг илүү хүчирхэг болгох бүхий л талын түвшинд хангалттай ажилласан. Цаашид Нэгдсэн улсын төрийн хүчирхэг байдал олон жил оршин тогтнох болно” гэжээ.
Энэ сарын 20-нд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөснөөр АНУ-ын 44 дэх төрийн тэргүүн Барак Обамагийн бүрэн эрх дуусна.
Т.Бат