|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Санта Клауст тохиолдсон гунигт түүх

Санта Клауст тохиолдсон гунигт түүхОлон жил Зул сарын баяраар Санта Клаусын дүрд хувирч, балчир хүүхдүүдийг баярлуулж байгаа Эрик Шмитт Майзен гэгч америк эр Теннесси мужийн Ноксвилл хотын нэгэн эмнэлэгт хүнд өвчний улмаас өвдөж шаналж байсан балчир хөвгүүнд сэтгэлийн дэм өгөхөөр очоод жаалхүүг тэнгэрийн оронд үдсэн  гунигт түүхээ "USA Today" сонины уншигчдад ярьж өгчээ.

Тухайн өдөр 60 настай "Санта Клаус"-т эмнэлэгт ирж 5 настай өвчтөнд Зул сарын баярын үлгэр домгоос ярьж өгөхийг хүсч сувилагч бүсгүй утсаар ярьжээ. 

Эрикийг эрчимт эмчилгээний өрөөнд ороход жинхэнэ Санта Клаус ирсэнд чин сэтгэлээсээ баярласан хөвгүүн түүнийг угтсан байна. 

"Жаалхүү намайг чанга гэгч тэврээд... "Санта чи надад тусалж чадах уу?" гэж асуусан. Би ч хариуд нь тэврээд "Чи миний хамгийн шилдэг одой хүн шүү" гэж хэлэхэд амьсгал хураасан. Тэр миний гар дээр амь тавьсан. Би түүнийг тэврээд л суугаад байсан" хэмээн нулимс дуслуулан ярьжээ.

Энэхүү гунигт явдлаас болж сэтгэл санааны хямралд орсон Эрик Шмитт Майзен дахин хэзээ ч Санта Клаус болохгүй гэж шийдсэн гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler