| |
Видео
Шинэ мэдээ
Ди Каприо аавынхаа тухай ярьжээ
Энэ жилийн "Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагааны гол хүнээр тодорсон жүжигчин Леонардо ди Каприо Их Британид хэвлэгдэн гардаг GQ сэтгүүлийн ирэх сарын дугаарын хавтсыг чимэглэжээ. Дагалдах ярилцлагадаа жүжигчин эр төрөөд ганцхан ойтой байхад нь хаяж явсан аавтайгаа ямар харилцаатай байдаг талаар ярьсан аж.
"Өдгөө 72 настай миний аав Жорж надад үнэхээр их нөлөөлөл үзүүлсэн шүү. Чухам түүний ачаар л би жүжигчний хувьд өсөж чадсан. Ялангуяа эхний үед тэр надад дүрүүдээ сонгож авахад минь их тус болсон. Аав минь надад олон зүйлийг сургасан. Сонирхолтой амьдар, өглөө болгон сэрээд аз жаргалтай байхыг хичээ, эрсдэл хийж сур хэмээн сургаж билээ” гэж ди Каприо ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn