|
Видео

Шинэ мэдээ

Криштиан Роналду дөрөв дэх удаагаа "Алтан бөмбөг" шагналыг хүртлээ

Криштиан Роналду дөрөв дэх удаагаа "Алтан бөмбөг" шагналыг хүртлээ

 

"France football" сэтгүүлээс олгодог "Алтан бөмбөг" шагналын 2016 оны эзнээр Португалийн шигшээ болон Испанийн "Реал Мадрид" клубын  тоглогч Криштиан Роналду тодорлоо.

Тэрбээр өмнө нь 2008, 2013, 2014 онд энэхүү шагналыг хүртэж байсан юм. Энэ жил тус шагналын төлөө Испанийн Ла Лигийн гурван тоглогч өрсөлдсөнөөс Аргентинийн шигшээ болон "Барселона" багийн тоглогч Лионел Месси, Атлетко Мадрид болон Францын шигшээ багийн тоглогч Антон Гризманн нар мултарч, Роналду хүртлээ. Тэрбээр өнгөрсөн улиралд шигшээ багийнхаа хамтаар Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа түрүүлж, "Реал Мадрид" клубын хамтаар буурал тивийн ногоон талбайн хамгийн том тэмцээн "Аваргуудын лиг"-т түрүүлсэн юм.

Энэхүү шагналыг сүүлийн жилүүдэд Олон улсын хөл бөмбөгийн холбоо, "France football" сэтгүүл хамтран олгодог байсан бол энэ жил "France football" сэтгүүл дангаараа олгож байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler