|
Видео

Шинэ мэдээ

Викториа Бекхэм дуучин Николь Шерцингерт хүүтэйгээ хамтрах санал тавив

Викториа Бекхэм дуучин Николь Шерцингерт хүүтэйгээ хамтрах санал тавивАлдартай хос Дэвид болон Викториа нарын бага хүү Круз Бекхэм дуучны карьерээ аль хэдийн эхлүүлж, "If Every Day Was Christmas” анхны дуу нь хүмүүст хүрээд байгаа билээ. Эцэг эх нь хүүгээ маш их дэмжиж Жастин Биберийг од болгосон менежер Скутер Браунтай гэрээ хийсэн тухай өмнө нь мэдээлсэн.

Энэ удаад загвар зохион бүтээгч Викториа Бекхэм "Pussy cat dolls” хамтлагийн дуучин Николь Шерцингерт санал тавьжээ.

 

Тэрбээр 11 настай, урлагийн салбарт дөнгөж хөл тавьж буй хүүтэй минь хамт хослон дуулаач хэмээн санал тавьсан тухай дуучин Николь ярьсан байна. Николь Шерцингер өдгөө "X Factor” шоунд шүүгчээр ажиллаж байгаа билээ. Николь Круз Бекхэмтэй хамтран дуулах  саналаас шууд татгалзаагүй бөгөөд хамтран дуулж болох л юм хэмээн хэлсэн нь алдар хүндтэй, чинээлэг эцэг эхтэй нь холбоотой бизээ.

 

Дашрамд дуулгахад, Английн хөтлөгч, сэтгүүлч Пирс Морган 11-хэн настай хүүгээ урлагийн зам руу амар хялбар замаар хөтөлж буй Дэвид, Викториа нарыг буруутгаад байгаа аж. Тэрбээр Круз хүүг ном эрдэм үзэж сургуульдаа сурч байх ёстой бөгөөд үнэхээр дуучин болохыг хүсч байвал тохиромжтой цагт өөрийн хүчээр түмэнд хүрэх ёстой болохоос хэн нэгэн алдартай эцэг эхийн нөлөөгөөр дуучин болдоггүй юм гэдгийг хэлжээ.

 

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.m

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler