| |
Б.Амархүү, О.Ариунзул нарт зодуулсан Л.Намуулан гэж хэн бэ?
Дуучин Б.Амархүү, түүний гэргий загвар өмсөгч О.Ариунзул нар "Минт” бааранд эмэгтэй хүн зоджээ гэсэн мэдээлэл нэг хэсэг олны анхаарлыг татсан. Тэд энэ тухайгаа, "Хүн андуурсан байна билээ” гэсэн тайлбарыг хийж хожим Б.Амархүү хэвлэлийнхэнд, "Надад эмэгтэй хүн зодох гэр бүлийн хүмүүжил байхгүй. Нэг эмэгтэй ирээд байн байн намайг тэвэрч аваад байхаар нь холдуулсан” хэмээн ярьсан байдаг.
"Минт" бааранд өрнөсөн Б.Амархүү нарын танхайралд хадам эгч фитнесс модель О.Оюунзул нь ч бас оролцсон бөгөөд тухайн үед хохирогч бүсгүйг хэд хэдэн удаа цохиод авсан гэх. Энэ тухай хохирогч Л.Намуулан, "Соронз” сэтгүүлд "Ардын жүжигчин яаж ч дарвиж болдог, ардын охин хохироод үлдэх ёстой юм уу” гэсэн гарчигтай ярилцлага өгч байсан юм.
Тэгвэл Б.Амархүү, О.Ариунзул нарт зодуулсан гэх Л.Намуулан гэж хэн бэ? Тэрбээр дэлхийн шилдэг авиа компаниудын нэг болох "Emirates airline"-д ажилладаг аж. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сэтгүүлзүйн чиглэлээр сурч байгаад 2008 онд буюу гуравдугаар курст орох жилээ онгоцны үйлчлэгчийн сургалтанд суухаар Малайз руу явжээ. Улмаар тус улсын их сургуульд элсэн орж бизнесийн удирдлага, менежмент мулти медиагаар дөрвөн жил суралцаж төгссөн нэгэн юм байна.