|
Видео

Шинэ мэдээ

Сонгино хайрхан дүүрэг Д.Сумъяабазарын “вант улс” болох уу

 
 Сонгино хайрхан дүүрэг Д.Сумъяабазарын “вант улс” болох уу

МАН засгийн эрх авч, 65-уулаа болсноор ёстой л нэг дураараа дургиж байна аа. Аль өнгөтэй, өөдтэй албанд ах дүү, хамаатан саднаа тавихаас гадна ямар ч үйл ажиллагаанд намынхаа нөхдүүдийг дэмжиж, компаниудыг нь татан оруулах нь энүүхэнд.

Үүний тод жишээ нь, Сонгинохайрхан дүүрэг болж байгаа сурагтай. Учрыг тодруулбал, дүүргийн хэмжээнд ажиллаж буй бүх төрийн байгууллагуудын ажилчдын цалинг тус дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазар гишүүний хувь эзэмшдэг ҮХОБ-аар өгөхөөр болсон юм байх.

Дүүргийн хэмжээнд аваад үзэхэд,  31 хороо, мөн тооны өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэс, сургууль, цэцэрлэг гээд л маш олон байгууллага бий. Энэ бүхэнд ажиллаж буй хүмүүс зөвхөн ҮХОБ-аар цалингаа авахын тулд мэдээж хэрэг карт захиалж таарна, дээрээс нь янз бүрийн гүйлгээний шимтгэл гээд л хөвөрч өгөх нь дамжиггүй.

Үүнээс гадна тэр олон хүний цалинг төсвөөс байршуулчих болохоор хэсэгтээ л банк мөнгө эргэлдүүлэх боломжтой болох байх. Эрх мэдэлтэй хүмүүс ч  мундаг юм аа, энд тэнд очиж, "вант улс”-аа байгуулаад л…

Mminfo.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler