![]() |
“Өндөг шиг өөгүй” Ц.Нямдорж гишүүн журмын анддаа зад загнуулсан гэв үү
Тэрээр ойрын үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "үнэнч шударга” гэдгээрээ ОД болоод байгаа Ц.Нямдорж гишүүн рүү чиглэсэн айхтар факт бүхий хатуу үгсийг хайр найргүй сумлан илгээж, ер нь 65-ын бүлэгтээ чангахан сануулга өгсөн бололтой. Түүний өгүүлснээр бол, Ц.Нямдорж гишүүн одоогийн Сангийн сайд буюу "Хурд”-ын Л.Чойжилсүрэнгээс Хятадын банк оруулж ирнэ гэх аман өгөөш шидэж байгаад долоон байр авчихсан юм байх. Үүнийг нь Ч.Хүрэлбаатар гишүүн сануулж, энэ "НО”-гоо мэдэхгүй, битгий дарвалзаад байгаарай гэж загнасан сурагтай. Хэрэв энэ факт үнэн бол Нямка гишүүнд шууд "Ардын жүжигчин” цолыг ямар ч шалгуур шаардлагагүйгээр, "цэвэр авьяасыг” нь үнэлээд газар дээр нь гардуулбаас зохилтой...
Д.Чингүн
Эх сурвалж: ZONE.MN
