|
Видео

Шинэ мэдээ

В.Путин жилд хэр их орлого олдогг вэ?

 

В.Путин жилд хэр их орлого олдогг вэ?Ерөнхий сайд Д.Медведевээс илүү ашигтай ажиллажээ. Хойд хөршийн төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг Кремлийн албан ёсны сайтад тавигдсан байна. В.Путин 2016 онд 8.891 сая рублийн орлого олсон хэмээн мэдүүлжээ. Түүний орлого 2013 онд 3.6 сая рубль байсан бол 2014 оноос 7.654 сая болж огцом нэмэгдсэн байдаг.

 

       Хачирхалтай нь хэвлэлийн төлөөлөгч Д.Песков нь үүнийг цалин хөлс нэмэгдсэнтэй холбоотой гэсэн тайлбарыг өгч байжээ. Хөрөнгө орлогын мэдүүлэгт орлогоос гадна эзэмшил хөрөнгө мөн бичигддэг. В.Путины нэр дээр 1500 м/кв газар, 77 м/кв орон сууц, ГАЗ М-21, ГАЗ М-21-Р, "Нива”, "Скиф” гэсэн дөрвөн автомашин бүртгэлтэй байдаг аж.  

 

         Харин Ерөнхий сайд Д.Медведев орлогоо 8.8 сая гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь В.Путины орлогоос 91 мянган рублиэр бага байгаа юм. Түүний орлого мөн Ерөнхийлөгчийнхтэй адилаар сүүлийн хоёр жилийн хугацаанд огцом нэмэгдсэн байна. 2013 онд 4.2 сая рублийн орлоготой байсан бол 2014 онд найман сая болж байжээ. Д.Медведев 4700 м/кв газар, нийслэл Москва хотын төв хэсэгт 367.8 м/кв орон сууцтайгаас гадна ГАЗ-20, ГАЗ-21 машинтай аж.     

 

С.Төгөлдө


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler