| |
Видео
Шинэ мэдээ
Жирийн ард түмэнд доллар байтугай төгрөг ч байхгүй
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан Улс төрийн тойм сонинд ярилцлага өгөх үеэрээ дээрх үгийг хэлжээ.
Тэрбээр, "Долларын ханш өслөө гээд сандрах юм. Уг нь сандраад байх шалтгаан байхгүй. Харин ч манайд ашигтай. Доллараар бараа бүтээгдэхүүн авахаа л больчих хэрэгтэй. Тэгээд л болоо. Долларын ханш өссөнөөр байрны үнэ буурна. Хятадууд авахаа больчихоор аяндаа бараа бүтээгдэхүүнийхээ үгийг бууруулна. Монголчууд нэг талаараа хожино. Жирийн ард түмэнд доллар битгий хэл төгрөг ч байхгүй байгаа.” гэв.
Мөн тэрбээр хоёр хөрш Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн атал манай улсыг далайд гарцгүйг нь ашиглан, экспортын бүтээгдэхүүнд өндөр татвар тавьдаг асуудлыг шүүмжлэв. Түүнийхээр бол, Орос, Хятадаас авч буй бараа, бүтээгдэхүүний татварыг ч нэмэх ёстой аж. Тэгж байж долларын ханшийн өсөлтийг бид хямралгүй давж, өөрсдөө чанартай үйлдвэрлэл явуулах боломж бүрдэнэ гэв.
Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/72198.shtml#sthash.IodCyUhk.dpuf