|
Видео

Шинэ мэдээ

“Орчлон” сургуулийн бассейнд нас барсан хүүгийн хэрэгт дөрвөн ажилтанг буруутгаад байна

 

“Орчлон” сургуулийн бассейнд нас барсан хүүгийн хэрэгт дөрвөн ажилтанг буруутгаад байна

 

2015 оны 12-р сарын 22-нд Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах ”Орчлон-2” хүүхдийн цэцэрлэгийн усан санд дөрвөн настай хүүхэд усан санд живсэн. Хүүг хэдийгээр эмнэлэгт хүргэсэн ч тархи нь үхэжсэн тул нас барсан хэрэг гарсан.

Улмаар хүүгийн нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгасан. Орчлон сургуулийн усан сангийн  ажилтан Д.Т, Х.Ц, С.Т, Я.Б нарыг Эрүүгийн хуулийн 119.2-д  зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн байна. Тэднийг цагдан хорилгүй гадуур байцаасан. Хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр уржигдар хэлэлцсэн. Улмаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Эрүүгийн хуулийн  119 дүгээр зүйд. Сургуулийн өмнөх насны  хүүхдийг  халамжлах  үүрэгт ажилдаа  хайнга  хандах тухайн заасан байдаг. Тодруулбал мөрдөн байцаалт дууссаны дараа тэдний гэм буруутайг шүүхээс хэлэлцэх юм бол  усан сангийн ажилтнуудын тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хүүхдийн амь нас эрсэдсэн энэ хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.

 

 

http://cityinfo.mn/p/13921


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler