| |
“ДОМОГ -10 ЖИЛ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
Монголын үндэсний урлагийн "ДОМОГ” хамтлаг өнгөрсөн 10 жилийн хугацаанд Америк, Европ, Азийн олон улс орнуудаар аялан тоглож эх орныхоо нэрийг өндөрт өргөж, үндэсний урлагаа сурталчилсаар явна. "Домог -10 жил” хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам ажиллаж байна. Тоглолтонд Улсын Филармоний семфони оркестор, Улаанбаатар чуулгын бүжигчид, "Хурд”, "Увартюра” хамтлаг, уртын дуучин Г.Энхбаатар, Э.Болормаа, Б.Солонго, уран нугараач Г.Нямгэрэл нар оролцоно.
Тоглолт Корпорэйт 2 /Corporate hotel /-ийн Концертын танхимд энэ оны 12-р сарын 02-ны 19:00 цагт болно. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр "Наранцацралт” сан, хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр ETV ажиллаж байна. Тоглолт нийтдээ 2 цаг 30 минут үргэлжилнэ.
Хэвлэлийн хуралд оролцсон:
Б.БАТ-ОРШИХ - "ДОМОГ” хамтлагийн ахлагч
Б.ЭНХСАЙХАН - "ДОМОГ” хамтлагийн морин хуурч
Н.СОЁМБО - "Наранцацралт” сангийн тэргүүн
Н.НАРАНБААТАР - "Хурд” хамтлагийн гитарчин
Г.ЭНХГЭРЭЛ - МУСТА, бүжигчин
Г.ПҮРЭВДАГВА - "Увартюра” хамтлагийн ахлагч