|
Видео

Шинэ мэдээ

Б.КОЛЯ ЗАХИРАЛ АА, ТА ЯАГААД МОННИС ГРУППТ ЗОРИУЛАН ТЕНДЕР ЗАРЛАВ

 Б.КОЛЯ ЗАХИРАЛ АА, ТА ЯАГААД МОННИС ГРУППТ ЗОРИУЛАН ТЕНДЕР ЗАРЛАВ
Б.КОЛЯ ЗАХИРАЛ АА, ТА ЯАГААД МОННИС ГРУППТ ЗОРИУЛАН ТЕНДЕР ЗАРЛАВ
"Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" ТӨҮГ-аас авто машин нийлүүлэгчийн тендер зарлаж байгаа тухай өнөөдрийн өдөр тутмын сонингуудад нийтлэгджээ. Гэвч энэ тендерийн материал нь ганцхан компанид зориулан хийгдсэн болох нь тодорхой харагдаж байна. Тодруулбал, машины маркийг NISSAN PATROL Y-62 LE-High хэмээн тусгайлан заажээ. Яг өнөөдрийн байдлаар дээрх маркын автомашиныг Монголд ганцхан МОННИС групп оруулж ирэн худалдаалдаг.

Тендерийн тухай хуульд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нээлттэй тендер зарлах тухай тусгайлан заасан байдаг. Гэвч "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" ТӨҮГ-аас авто машин нийлүүлэгчийн тендер зарлахдаа шалгаруудаа тухайлсан нэг компанид зориулсан байдлаар бэлтгэсэн байна. 

"Тендерийн тухай хуулийн 21.2.Захиалагч тендер шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно” гэсэн байгаа юм.
Гэвч энэ тендерийн бичиг нь эхнээсээ хэн нэгэнд "зориулагдан” үйлдэгдсэн учир бусад энэ төрлийн бизнес эрхлэгчдэд боломж олгохгүй гэсэнтээ адилхан сонсогдож байна.
 
"Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" ТӨҮГ-ын даргаар Б.Коля ажилладаг. Тэгвэл Б.Коля захиралд тусгайлан тэр тусмаа МОННИС группт зориулан тендер зарлах ямар шалтгаан байв.

П.АНИР
Оллоо.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler