|
Видео

Шинэ мэдээ

Цас, мөс цэвэрлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна

 Цас, мөс цэвэрлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна

 

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20.00 цагаас Улаанбаатарт орж эхэлсэн цасны улмаас зарим хэсэгт одоогийн байдлаар цасны хэмжээ 20 см хүрлээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр цас үргэлжлэн орох төлөвтэй байна. Энэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00.00 цагаас эхлэн Нийслэлийн хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК-ууд, Авто зам засвар арчлалт НӨҮГ зэрэг байгууллагуудын 149 ажилтан, 41 машин техник хэрэгсэл ашиглан нийт 225 гудамж талбайд 258 тн бодис, давс цацаж, хальтиргаа гулгааг арилгаж ажиллав.

 

Өнөө өглөөний 06.00 цагаас 251 зам талбайн үйлчлэгч явган хүний зам цэвэрлэж байна. Мөн Морин, Айдас, Гүнтийн давааг автомашинаар чөлөөтэй нэвтрэх боломжийг ханган ажилласан болно.

2015-2016 оны өвлийн туршид нийт 13 удаа их, бага хэмжээний хур тунадас орсон бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 12 удаа цас орсон нь сүүлийн хэдэн жилд болж байгаагүй байгалийн үзэгдэл юм.

Нийслэлийн Засаг даргын зүгээс нийт төрийн болон үйлчилгээний албан хаагчидаа 11 дүгээр сарын 19-20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэх, хальтиргаа гулгааг арилгах ажилд дайчлан ажиллуулах захирамж гаргалаа. Дүүргийн Засаг дарга нарын зүгээс нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг мөн энэхүү ажилд татан оролцуулж байна. Дайчилгааны үед бэлэн байдалд байх машин техник, тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотын цас, мөс, хальтиргаа гулгааг арилгах ажилд ашиглахаар шийдвэрлэлээ.  

Нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэд нийслэлчүүддээ энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж буй бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler