|
Видео

Шинэ мэдээ

Жеки Чан “Оскар”-ын эзэн боллоо

Жеки Чан “Оскар”-ын эзэн боллоо

 

БНХАУ-ын нэрт жүжигчин Жеки Чаныг кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Америкийн кино академиас "Оскар”-ын шагнал олгосон талаар "www.celebuzz.com” мэдээллээ.

 

Холливуудын нэрт жүжигчин Сильвестра Сталлоне алтан хүнийг Жеки Чанд гардуулан өгчээ.

 

Жеки Чан "Үнэхээр их баярлалаа. Хүн шударгаар бас үнэнчээр хөдөлмөрлөхөд заавал амжилтад хүрдэг гэдгийг энэ алтан хүн батлан харууллаа. Насан эцэслэх хүртлээ кино урлагтаа цэрэг шиг хүчин зүтгэх болно” гэж хэллээ.

 

 

Кино академийн ерөнхийлөгч Черил Боне "Кино урлагт оруулсан түүний гавъяаг бид мартаж болохгүй. Тэр бол агуу уран бүтээлч” гэж мэдэгджээ.

 

Жеки Чан 120 гаруй кинонд тоглож, 50 гаруй уран бүтээлийг найруулсан байна. Жүжигчин эр "Гиннесийн аварга амжилтын ном”-д дөрвөн удаа багтсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler