|
Видео

Шинэ мэдээ

ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫГ ТЭГЛЭЕ

ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫГ ТЭГЛЭЕ

 

Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын хамгийн хэцүү асуудал бол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа утаа. Мэдээж агаарын бохирдлын хор уршиг нь шууд хүнд тусдаг. Тэгэхдээ утааны хорт нөлөө хэнийг ч ялгалгүй хүн бүрт адилхан нөлөөлдөг нь аймшигтай.
 
Өөрөөр хэлбэл, хөөрхий жирэмсэн, ахмад настай, нярай хүүхэд юм хэмээн ангилахгүй. Бүр хэчнээн их мөнгө хөрөнгөтэй амьдралаас тасарчихаад байгаа тэргүүн баячуудыг ч ялгахгүй хордуулдаг. Хамгийн эмгэнэлтэй нь хорт утаа эхийн урагт ихээхэн нөлөөлөхөөс гадна төрөлтийн эндэгдэл их байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, бяцхан үрс маань хорт утаанаас болж эхийн гэдсэндээ буюу хорвоод мэндэлж амжаагүй амиа алдаж байна. Харин утааны хор уршгийг тэсвэрлэж чадсан нэг нь эхээс төрөхдөө л төрөлхийн элдэв янзын өвчин эмгэг, эрхтэн дутуу төрж байгаа нь нууц биш юм.
 
Тэгвэл тэдгээр хүүхдүүд эрхтэн дутуу төрүүлсэн гээд ээждээ гомдох уу, энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа эх орондоо гомдох уу. Утааг бууруулах хүрээнд төр Засгаас худлаа, үнэн олон ажил хийсээр ирсэн. Гэтэл өнөө жилээс утаатай тэмцэх үлгэн, салган тэмцэл зогсож байгаа сурагтай.
 
Уг нь хорт утаа гэдэг хойш нь тавихгүй нэн яаралтай шийдэх тулгамдсан асуудал байлтай. Сүүлийн жилүүдэд нийслэлийн бүх хүн ам амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл, артерийн даралт ихсэх, астма, бронхит, харшил, уушигны цэврүүт өрөвсөл зэрэг өвчлөлд байнга нэрвэгдэж байгаа. Эдгээр өвчлөл нь агаарт байгаа хорт утаанд агуулагдах диоксин, кадми, хлор, бензопирин зэрэг хорт бодисын нөлөөгөөр үүсдэгийг олон орны судлаачид тогтоочихсон байна.
 
Тэгвэл утаа хаанаас үүдэж бий болоод байна вэ гэхээр Улаанбаатар хотын иргэдийн 60 хувь нь амьдарч байгаа гэр хорооллоос. Учир нь гэр хорооллын иргэдийн дулаан хангамжаа шийдэж байгаа нүүрс нь шаталт өндөртэй энерги дулааныг ихээр ялгаруулдаг ч агаарт хамгийн их утаа болон хорт бодисыг ялгаруулдаг гэдэг нь нэгэнт тогтоогдоод байгаа.
 
Мэдээж дан ганц гэр хорооллын утаагаар зогсохгүй Улаанбаатар хотод түгжирлийг жинхэнэ утгаар нь үүсгэх болоод байгаа автомашинууд болоод цахилгаан станцууд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байгааг үгүй гэх аргагүй зүйл. Учир нь манай цахилгаан станцууд ч гэр хорооллын иргэдтэй адил нөгөө л чулуун нүүрсээрээ л адилхан халаалтаа зохицуулдаг болоод тэр.
 
Уг нь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд түлшнийхээ асуудлыг хор ялгаралт багатай хэрнээ дулаан энерги ихтэй түлшийг гарган авч асуудлыг аль болох боломжит хувилбараар шийдвэрлэж чадсан туршлагууд олон байгаа.
 
Харин манай улсын үе үеийн төр засаг энэ тал дээр тийм ч сайн ажиллаж чадахгүй байсаар л, бид хордсоор л. Төрийн өндөр дээд эрхмүүд иргэдийнхээ болон өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовдог л юм бол утааг ядаж гамшгийн хэмжээнээс бууруулах арга олох хэрэгтэй байна.
 
Утааг хамгийн ихээр үйлдвэрлээд байгаа гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг яагаад тэгэлж болохгүй гэж. Хэрвээ ингэж чадвал айл өрхүүд халаалтаа цахилгаанаар шийдэж, хорт утаа мэдэгдэхүйц багасах нь ойлгомжтой.
 
Тэртээ тэргүй утаатай тэмцэж байгаа нь энэ гээд хэдэн арван тэрбумаар нь зарцуулдаг. Утаанд хордоод өвчилсөн иргэдээ эмчилж байгаа нь гээд мөн л тэрбум тэрбумаар нь мөнгө цацдаг нь үнэн юм чинь. Хэнд ч хэрэггүй зүйлд мөнгөө дэмий цацаж байхаар зөв зүйлд зарцуулж, утаагаа багасгах хэрэгтэй байна. Онилж буй байгаа онож буудаач эрхмүүд ээ.
 

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler