| |
Видео
Шинэ мэдээ
Хан -Уул дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно
Хан-Уул дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан маргааш /2016.11.11/ болох гэж байна. Анхдугаар хуралдаанаар сонгогдсон ИТХ-ын гишүүдийн бүрэн эрхийг баталагаажуулах, ИТХ-ын даргыг сонгох, засаг даргад нэр дэвшүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэх аж.
Сонгуулийн дүнгээр МАН 18 суудал, АН 15, бие даагч 2 суудал авсан бөгөөд хуучин ИТХ-ын удирдлагууд анхдугаар хуралдааныг хуралдуулахгүй удаашруулаад байгаа аж. Иргэдийнхээ сонголтыг хүндэтгэн төрийн ажлыг доголдолгүй явуулах ёс суртахуунтай байхыг иргэд шаардаж байгаа ажээ.