|
Видео

Шинэ мэдээ

Уялдаа холбоо ба бодлогын хамгаалалтыг эдийн засагчид анхааруулж байна

Энэ сарын 15-нд ирэх жилийн төсвийг баталсан байх учиртай. Төсөв мөнгөний бодлогын уялдаагүйбайдал эдийн засагт хүндрэл учруулж байна хэмээн эдийн засагчид хэлдэг. Тиймээс ирэх жилийн төсөвбодит хөрсөнд бууж байгаа эсэх. Түүнчлэн УИХ-аас "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах,тогтворжуулах” хөтөлбөр хэлэлцэж байна. Энэ хөтөлбөр ямар үр дүнг авч ирэх вэ гэдэгт эдийн засагчЦ.Нарандалай, Ж.Дэлгэрсайхан, Ч.Отгочулуу нар ийн хариуллаа.

 

Ч.Отгочулуу: "ХУУЛЬЧИЛСАН” ТӨСВИЙН АЛДАГДАЛ БАТЛАХ ГЭЖ БАЙНА

 

-Төсвийн зардал өндөр, төсвийн алдагдал их байх нь инфляцийг өсөхөд нөлөөлдөг. Инфляц өссөнөөр мөнгөний хатуу бодлого баримтлах болдог. Энэ нь жижиг дунд үйлдвэрүүдэд хүндээр нөлөөлдөг. Мөн худалдан авагчид нь хэмнэлтийн горимд шилжих учир борлуулалт хумигддаг. Ингэж хайчин галд орсон хувийн хэвшил цомхотгол явуулахаас өөр аргагүйд хүрнэ. Манай улсын хувьд ялангуяа сонгуулийн жилүүдэд төсвийн алдагдал өндөр байдаг. Ирэх оны төсвийг харахад энэ жишиг үргэлжлэх төлөвтэй байна. Ерөнхийлөгчийн сонгууль ч болно. Төсвийн алдагдлыг хоёр их наяд төгрөг байхаар төлөвлөжээ. Энэ бол түүхэнд хамгийн өндөрт тооцогдох "хуульчилсан” төсвийн алдагдал. Уг нь алдагдалгүй төсөв батлахын төлөө явах ёстой байсан. Ирэх жилийн төсөвт энэ сөрөг рекордыг эс тооцвол шинэ зүйл алга.

Мөнгөний бодлого ч ойлгомжгүй байна. Өнгөрсөнөө муулсан "бодлого” орж ирлээ. Шийдэл алга. Уг нь гадаад худалдааны ашиг өндөр, хөрөнгө оруулалтын баланс сайн, инфляц нам дор байна. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй сайн байхад ам.долларын ханшийг алдчихаад сууж байгаа нь мэргэжлийн бус удирдлагаас хамаарч байна гэсэн үг. Төсөв, мөнгөний бодлогууд ийм муу байгаагийн ачааг хувийн хэвшил үүрч таарна.

Тодорхой зорилго, шийдэл харагдаагүй учир хурдан гарах эерэг үр дүн хүлээхгүй байгаа. 2017 оны төсвийн алдагдалыг 2016 оныхоос бага байлгана гэсэн амлалт бүхий төсөл байсан. Тэгсэн хэрнээ 2017 оны төсвийн тухай хуулийн төсөөллөөр бол 2016 оныхоос бага байх нь байтугай түүхэн дэх хамгийн өндөр алдагдалтай байхаар тооцсон байна. Өөрөөр хэлбэл одоогийн төслөөс нь харахад энэ хөтөлбөр нь Төсвийн тухай хуультайгаа зөрчилдсөн. Төв банкны засаглалыг сайжруулна гэсэн заалт байна билээ. Гэтэл мөнгөний бодлого дээр нь тодорхой зүйл алга. Уул уурхай, эрчим хүчний салбар дахь төслүүдийг дурдсан байсан. Тэд үргэлжиллээ, эхэллээ гэхэд үр дүн нь эдийн засагт шууд нөлөөлнө гэсэн итгэл муу байна. Судалгаа, тооцоо, үндэслэл маш муу. Төсөв, мөнгөний бодлоготойгоо зөрсөн хөтөлбөр харагдсан. Ор нэр төдий ийм "хөтөлбөр” батлахын тулд л баталсан болж байгаа нь "Мэргэжлийн” гэх Засгийн газар болоод УИХ-ын чадавхийн талаар зах зээлд сайн дохио болж чадахгүй.   

 

Ж.Дэлгэрсайхан:ОРЛОГО НЭМЭХ МЕНЕЖМЕНТ ХИЙЖ ЧАДСАНГҮЙ

-Ирэх жилийн төсвийн хувьд нөхцөл байдалд нийцсэн гэж болно. Үүнээс өөр боломж байхгүй байгаа шүү дээ. Харин орлого нэмэгдүүлэх менежмент хийж чадсангүй гэж харж байгаа. Дахиад л уул уурхайд түшиглэсэн орлогыг түлхүү тавьсан байна. Өмч хувьчлалтай холбоотой орлогыг олох асуудлыг тусгах хэрэгтэй. Ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компанийн үйл ажиллагааг сайжруулах нь зүйтэй. Түүнээс гадна дотоодын өрийг хойшлуулах хэрэгтэй байсан. Мөн татварын шинэчлэлтэй холбоотой асуудлыг харах ёстой.

"Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөр боловсруулах нь зөв. Богино хугацаанд өрийн дарамтыг даван туулах менежмент хэрэгтэй. Энэ хөтөлбөрт мөн л уул уурхайгаас бусад салбарт ямар бодлого баримтлах вэ гэдгээ тодорхой болгох учиртай. Хийвэл зохих ажил болон ач холбогдлоор нь эрэмбэлж, нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүнг тодруулах шаардлага бий.

 

Ц.Нарандалай:БАНК САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛД АНХААРАХ ЁСТОЙ

-Ер нь Олон улсын валютын сантай зөвшилцөөд хөтөлбөр хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Энэ нь төсвийг сахилгажуулах төдийгүй богино хугацаанд макро эдийн засгийг сэргэхэд чухал нөлөө үзүүлнэ. Олон улсын валютын сантай хамтарч ажиллахдаа бас бүх шаардлагыг нь авч болохгүй. Гадныхан эдийн засагт очих ёстой шокууд бизнесийг дампууруулах нь байх ёстой гэж үздэг. Манай Засгийн газар, Монголбанк зарим салбаруудаа бодлогоор хамгаалах хэрэгтэй. Бас мөнгөний зөөлөн бодлого явуулах нь чухал бөгөөд одоогийн мөнгөний бодлогын хүү өндөр байгаа нь бизнест хүндрэл учруулж байгаа юм. Хэрэв үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгохыг хүсч байгаа бол дээрх зүйлийг зайлшгүй анхаарах нь зүйтэй. Цалин бага байгаа үед ажлын байрыг өсгөх боломжтой. Одоогийн байдлаар амьжиргааны төвшинтэй харьцуулбал цалин бага төвшинд байгаа шүү дээ.

Түүнээс гадна гадаад өр хэмээн туйлшралгүй дотоодын банк санхүүгийн тогтвортой байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өмнөх Засгийн газрын үед явуулсан Монголбанкны буруу бодлого одоо дотоодынхоо банкны салбарыг татаж унагах хэмжээнд хүрч байгаа. Тиймээс төрийн зүгээс хөтөлбөр боловсруулан дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler