|
Видео

Шинэ мэдээ

УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛНА

УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛНА

 

Хотын Ерөнхий менежер "Bazaltwool” группын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзан хуучны угсармал орон сууцнуудын дулаан техникийн шинэчлэлийг хийхэд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Тус групп нь "хуучны угсармал орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах, гадна фасадыг дулаалах хавтан үйлдвэрлэх технологийг Монголдоо нэвтрүүлж шинээр үйлдвэр барихаар төлөвлөж байна. Бүтээгдэхүүнийхээ дээжээр хуучны 5 давхар барилгын айл өрхийн гадна фасадыг үнэгүй дулаална. Цаашид дулаалах шаардлагатай байгаа хуучны орон сууцнуудын барилгын дулаан техникийн шинэчлэлийг үе шаттайгаар хийхэд нийслэлтэй хамтран ажиллаж эрчим хүчийг хэмнэн, иргэдийг дулаан тохилог амьдрах нөхцлийг бүрдүүлэх боломжтой” гэлээ.

Хотын Ерөнхий менежер "Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн зорилтонд дулаан техникийн шинэчлэлийг хийх зорилт туссан байгаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, ажлын байрыг нэмэгдүүлж, хуучны орон сууцнуудаа Монголдоо үйлдвэрлэсэн үнэ хямд, чанартай хавтангаар дулаалах боломж бүрдсэнд баяртай байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ажлын хэсэг байгуулж, 5-10 жил хэрэгжих урт хугацааны хөтөлбөр боловсруулж НИТХ, Нийслэлийн Засаг даргад танилцуулж, батлуулахад анхаарч хамтран ажиллана” гэв хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler