| |
Нийслэлийн тэргүүний өрхөөр 9 гэр бүл тодорлоо
Нийслэлийн тэргүүний өрх гэрийг 3 үе шаттайгаар шалгаруулдаг бөгөөд 1995 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд 134 өрх шилдэг өрхөөр шалгарч байжээ. Өнөөдөр тэргүүний өрхөөр шалгарсан 9 өрх гэрт нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж өргөмжлөлийг нь гардуулан өглөө.
Нийслэлийн тэргүүний өрх гэрээр Баянгол дүүргийн 10-р хороо Кылыш овогтой Аксолтаны гэр бүл, Хан-Уул дүүргийн 16-р хороо Далай овогтой Баатарын гэр бүл, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Гомбо овогтой Жаргалсайханы гэр бүл , Сонгинохайрхан дүүрэг 3-р хороо Зундуй овогтой Даваажавын гэр бүл, Баянзүрх дүүргийн 11-р хороо Бузуухай овогтой Доржийн гэр бүл шалгарлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.