| |
Видео
Шинэ мэдээ
БНХАУ 2 орны газар нутгийн маргаанд хөндлөнгөөс оролцохгүй байхыг АНУ-аас шаардлаа
Энэтхэг дэх АНУ-ын Элчин сайд Энэтхэг болон Хятадын хооронд маргаан үүсгэдэг хилийн бүсэд очсоныг БНХАУ эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд байна.
Түүнчлэн Хятадын эрх баригчид АНУ-д хандаж, хоёр орны хоорондох газар нутгийн маргаантай асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалсныг тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдээд байна. АНУ-ын Элчин сайд Ричард Верма энэ сарын 22-ны өдөр Энэтхэгийн Аруначал Прадеш мужид очсон байна. Ийнхүү Энэтхэг, Хятадын хооронд газар нутгийн маргаан үүсгэдэг энэ бүс нутагт Америкийн Элчин сайд анх удаа айлчилсан нь Хятадын эсэргүүцэлтэй тулгараад байна.
Кашмирын хойд хэсгийн уулын бүс, Энэтхэгийн Аруначал Прадеш мужийн зүүн хойд хэсгийн эзэмшилтэй холбоотой маргаан Энэтхэг, Хятадын хооронд үүсдэг. 1962 оны намар энэ маргаан хилийн зэвсэгт дайн болон дэвэрч байсан юм.