![]() |
Видео
Шинэ мэдээ
ЯПОНЫ АЛДАРТ ДУУЧИН “ЖАМААС” ДУУГ ХУДАЛДАН АВЧЭЭ
Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын шүлэг Г.Жаргалсайханы аялгуу "Увертюра” хамтлагийн дуулснаар олны хүртээл болсон "Жамаас” дууг Японы алдарт дуучин Яширо Аки худалдан авчээ.
Яширо Аки өнгөрсөн наймдугаар сард Монголд айлчлан ирж, задгай теарт ая дуугаа өргөсөн юм. Энэ үеэр тус дууны уран бүтээлчидтэй албан ёсоор уулзаж, худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн байна. Улмаар уран бүтээлчид зөвшөөрчээ. Харин одоогоор дууг хэдэн төгрөгөөр зарсан нь нууц байгаа аж.
Японы алдарт дуучин саяхан "Жамаас” нэртэй цомгоо олны хүртээл болгожээ.
Б.Сансар
olloo.mn
olloo.mn
