|
Видео

Шинэ мэдээ

iPhone-ын хурууны хээ уншигч ирээдүйд машин онгойлгодог болно

Өнөөдөр iPhone бидний хувьд хэтэвч, камер, гар чийдэн гэх мэт олон зүйлийг орлох чадалтай болжээ. Харин тун удахгүй энэ төхөөрөмж өдөр тутмын хэрэглээний нэг зүйлийг орлох нь. Тэр нь машины түлхүүр.

Apple-ийн удирдлагууд жолоочийг хурууны хээгээр таньж онгойдог, товчлуур дараад машинаа залдаг цахилгаан машин бүтээж болох талаар ярьж байсан талаар Bloomberg мэдээлжээ.

 iPhone машины түгжээг тайлна гэдэг Apple машин бүтээсэн ч бай, бүтээгээгүй ч бай тун давгүй шийдэл. 2014 оноос хойш компани өөрийгөө жолооддог машин бүтээж байгаа талаар яриа гарах болсон юм.

Улмаар компани аль зүгт явахаа шийдэхийн тулд олон хүнийг сул зогсоож байгаа гэх мэдээлэл хүртэл гарсан. Магадгүй Apple 2017 оны сүүл гэхэд эцсийн шийдвэрээ гаргах байх.

Ямар ч байсан компани 2016 оны тавдугаар сард хөдөлгөөнт төхөөрөмжөөс очих мэдээллээр автомашины түгжээг тайлах технологийн зохиогчийн эрхийг авчээ.

Өнөөдрийн байдлаар Viper SmartStart, BMW-ийн хөгжүүлсэн аппликейшн, Hyundai-ийн Bluelink хэмээх Андроид аппликейшнүүд яг дээр дурдсан үйлдлийг хийж байна. Машины түгжээг тайлж, хаана зогсоолд тавьсан болохыг харуулж, хөдөлгүүр асааж хүртэл чадна.

Харин одоо Apple энэ шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Гэхдээ хэрэглээнд орох эсэх нь, ойрын хугацаанд уу, эсвэл хэдэн жилийн дараа юу гэдэг нь тодорхойгүй.

Эх сурвалж: Mashable

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler