| |
Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 109 хүүхэдтэй зэрэг тоглолт хийнэ
Монгол Улсын гавьяат тамирчин, Олон Улсын Их мастер Д.Эрдэнэбилэг зэрэг тоглолтоо зургаа дахь жилдээ зохион байгууллаа.
Хүүхэд залуусын авьяас чадварыг нээн илрүүлэх, идэвхи сонирхолыг дэмжих, даамын спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилгоор Шинэ Монгол бүрэн дунд сургууль анхлан санаачлан зохион байгуулж байгаа Монгол Улсын гавьяат тамирчин, Олон Улсын Их мастер, Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн тав, Улсын арван хоёр удаагийн аварга Д.Эрдэнэбилэгтэй хийх зэрэг тоглолт зургаа дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Монголын даамын холбоо хамтран зохион байгуулж, "Тэнүүн Огоо” ХХК ивээн тэтгэсэн энэ удаагийн зэрэг тоглолтод 109 хүүхэд оролцсоноос спортын мастер 6, дэд мастер 9, I зэрэгтэй 19, IIзэрэгтэй 15, III зэрэгтэй 7 нийт 56 зэрэг цолтой хүүхэд оролцсон нь тэмцээний чансаа жил бүр нэмэгдэж байгааг харуулж байгаа бөгөөд хүүхэд залуусын хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг болоод байна.