| |
Их гурван гүрний Энэтхэгт "ургасан" сонирхол
Эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг "БРИКС"-ийн орнуудын төр, засгийн тэргүүн нарын наймдугаар дээд хэмжээний уулзалт Энэтхэгийн Гао мужид өнгерсөн амралтын өдрүүдэд боллоо. "БРИКС" нь 2009 онд анх байгуулагдсан, таван гишүүнтэй нэгдэл. Анх ОХУ, БНХАУ Энэтхэг, Бразил гэсэн дөрвөн улс нэгдсэн. Сүүлд ӨАБНУ нэгдэж орсон. ӨАБНУ нь хэдийгээр нөгөө улсуудтайгаа харьцуулахад хүчин чадал нь сул ч гэсэн Африк тивдээ бол нөлөөтэй улс юм. "БРИКС-ийг хөгжиж байгаа том гүрнүудийн санхүүгийн чиглэлээр хамтарсан байгууллага гэж хэлж болох юм. Дэлхийн нийт хүн амын 40 хувь нь "БРИКС"-ийн орнуудад амьдарч, дэлхийн дотоодын нийт бүгээгдэхүүний 25 хувийг үйлдвэрлэж байна. Тиймээс Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африкийн удирдагчдын хэлэлцэх асууцал дэлхий нийтийн анхаарлыг татдаг юм. "БРИКС"-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний таван орны төрийн тэргүүн нар оройн зоог барьж, албан бус уулзалт хийснээр эхэлдэг. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков "Энэ удаагийн уулзалтаар ОХУ -ын санаачилгаар гишүүн орнуудын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны стратеги 2020 он хүртэл ямар байх талаар, дэлхийн эдийн засгийн төлөв байдал, терроризмын эсрэг тэмцэл, эдийн засгийн өсөлт, ""БРИКС"”-ийн орнууцын хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, тоггвортой хөгжлийн зорилт, хүмүүнлэгийн тусламж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна” хэмээв. Түүнчлэн дээд хэмжээний уупзалтын үеэр Олон улсын валютын сангийн бодлогыг шинэчлэх, Сирийн хямралаас эхлээд дэлхий дахиныг хамарсан олон асуудлыг хөнджээ. Гэхдээ ерөнхийдөө "БРИКС"-ийн орнуудынВладимир Путин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай хоёр талт уулзалт хийж, хамтын ажиллагааны нэлээд хэдэн баримтад гарын үсэг зурсан байна.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 18 БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Энэ уулзалтын үеэр талууд цэрэг, техникийн салбарт хамтран ажиллах олон хэлэлцээр байгуулжээ. Эдгээрээс дурдвал, "С-400” пуужингийн системийг нийлүүлэх, Энэтхэгийн Тэнгисийн цэрэгт зориулж "Фрегаты проекта 11356” харуулын хөлөг онгоц үйлдвэрлэх, "Ка-226” нисдэг тэрэг үйлдвэрлэх хамтарсан компани байгуулах зэрэг гэрээг байгуулсан байна. Талууд хамтын ажиллагааны нийт 18 баримт бичигт гарын үсэг зурж, дэлхийд энх тайван, тогтвортой байдал тогтоох арга замын тухай тунхаг баталсан байна.
БНХАУ, ОХУ НАР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БЭХЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ
Владимир Путин, Си Зиньпин нар уулзалтын үеэр хоёр талын уулзалт хийж, олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр талын харилцааг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
БНХАУ-ын Ханжоу хотод болсон "Их- 20”-ийн бүлгийн 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр "БРИКС"-ийн /Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африк/ таван орны удирдагчид уулзалт хийснийг Си Зиньпин дурдаад, "Энэ үеэр бид энэ эвслийн хамтын ажиллагааг дэмжих талаар санал бодлоо солилцож, чухал үр дүнд хүрсэн” хэмээжээ.
Гао мужид болж байгаа "БРИКС"-ийн дээд хэмжээний уулзалт нааштай үр дүнд хүрч, тус эвслийн хамтын хөшүүрэг бий болгоно гэдэгт БНХАУ найдаж байна гэж тэрбээр мэдэгдлээ. Тэрбээр цааш хэлэхдээ, "2017 оны "БРИКС"-ийн уулзалтыг БНХАУ даргалах бөгөөд энэ уулзалтыг амжилттай зохион байгуупах асуудлаар ОХУ болон бусад талуудтай хамтран ажиллахад бид бэлэн байна. БНХАУ болон ОХУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон. Хоёр улс НҮБ, ШХАБ, "БРИКС" зэрэг олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "ОХУ болон БНХАУ дээд төвшинд харилцаа холбоотой, олон салбарт хамтын ажиллагаатай ажиллаж байгааг харахад үнэхээр таатай байна. Энэ нь хоёр улсын харилцаанд маш чухал ач холбогдолтой юм. ОХУ нь олон улсын байгууллагъш хүрээнд БНХАУ-тай явуулж байгаа хамтын ажиллагаагаа бэхжүүлж, "БРИКС"-ийн ес дэх дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад БНХАУ-д дэмжлэг үзүүлнэ пзж амласан. Түүнчлэн БНХАУ нь ОХУ-ын эдийн засгийн чухал түнш. Эрчим хүч, тээврийн дэд бүтэц, нисэх онгоцны үйлдвэрлэл, сансрын салбарт БНХАУ-таи хийж буй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй” байна гэв.
Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/