| |
ТОВЧООГООР 187 ШИРХЭГ ТАРВАГАНЫ МАХ ОРУУЛАХЫГ ЗАВДЖЭЭ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Улаанбаатар хотын есдүгээр сарын 22-ноос энэ сарын 5-ны өдрийн нөхцөл байдлын талаар холбогдох газрууд мэдээлэл өглөө.
Улаанбаатар
хотын Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбатын мэдээлснээр 2016
оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 сарын 05-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн
нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 481 мэдээ, мэдээлэл
хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 285 нэгж буюу 2,1 хувиар,
2240 гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь 284 нэгж буюу
-11,3 хувиар тус тус буурчээ. Гэмт хэргийн шинжтэй мэдээллийг дүүргээр
авч үзвэл:
Баянгол дүүрэг - 563 Баянзүрх дүүрэг – 568
Сонгинохайрхан дүүрэг – 323 Сүхбаатар дүүрэг - 304
Хан-Уул дүүрэг - 152 Чингэлтэй дүүрэг -267
Налайх дүүрэг - 36, Багахангай дүүрэгт - 3
Багануур дүүрэгт – 24 дуудлага бүртгэгдсэн байна.
Харин төрлөөр нь ангилбал:
-
914 буюу 40.8 хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах
-
376 буюу 16.8 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг
-
264 буюу 11.8 хувь нь бусдын бие махбодид гэмтэл учруулах
-
254 буюу 11.3 хувь нь бусдын эд зүйлийг залилан мэхлэх
-
217 буюу 9.7 хувь нь танхайрах
-
84 буюу 3.7 хувь нь амиа хорлосон болон золгүй явдлын улмаас
-
54 буюу 2.4 хувь нь бусдын эд хөрөнгийг булаах
-
49 буюу 2.2 хувь нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
-
25 буюу 1.1 хувь нь хүчиндэх
-
3 буюу 0.1 хувь нь хүнийг санаатай алах гэмт хэрэг бүртгэгджээ.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас өгсөн мэдээллээр 2016 оны 09 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3 947 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 161 осол, зөрчлийн шинжтэй 1 773 дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 193 хүн гэмтэж, бэртжээ. Үүнээс хүүхэд гэмтсэн осол 54 байгаа нь өмнөх оны мөн үеэс 22,7 хувиар өссөн үзүүлэлт байна.
Дээрх хугацаанд
нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 92
удаагийн дуудлага НОБГ-т ирснээс объектын гал түймрийн 86, техникийн
холбогдолтой осол, аврах ажиллагааны 6 удаагийн дуудлага иржээ. Онцгой
байдлын аврагчид ослоос 4 хүний амь биеийг аварч, 9 хүнд эмнэлгийн
анхан шатны тусламж үзүүлсэн байна. Харин энэ хугацаанд халдварт
өвчнөөр мал өвчилсөн тохиолдол илрээгүйг НОБГ-ын дарга, хурандаа
Н.Уламбаяр мэдээллээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд авто
тээврийн шалган нэвтрэх товчоодоор хөдөө, орон нутгаас зорчин ирсэн нийт
10 мянга 475 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 22 мянга 802 иргэнд
мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, 60
мянга 442 автомашинд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
НМХГ-ын
дарга Л.Эрдэнэчулууны мэдээлснээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт
268 объектод хяналт, шалгалт хийхэд 395 зөрчил илэрсэн байна. Үүнд 17,1
сая төгрөгийн торгууль, шийтгэл ноогдуулжээ. Энэ хугацаанд авто тээврийн
шалган бүртгэх 7 товчоогоор Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан
187 ширхэг тарваганы мах, тулмыг илрүүлж, холбогдох 35 иргэнд 6,9
сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Авто тээврийн шалган бүртгэх
товчоогоор энэ хугацаанд 51 мянга 324 толгой мал амьтан, 6 мянга гаруй
тонн малын мах, 111.8 мянган тонн дайвар бүтээгдэхүүн нэвтэрсэнийг
бүртгэж, гарал үүсэл, ачааны дагалдах баримт бичгийг шалгаж, зөрчил
гаргасан 811 иргэнд 16.3 сая төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулж,
улсын төсөвт оруулжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон
нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.