|
Видео

Шинэ мэдээ

Тусгай зөвшөөрөлгүйгээр газрын зураг хэвлэжээ

  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын геодези зурагзүйн хяналтын чиглэлээр хийсэн төлөвлөгөөт бус шалгалтаар "Эдлайн монголиа” ХХК нь гадаад, дотоодын аялагч, жуулчлагч нарт зориулангеодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр "Welсome to Ulaanbaatar”нэртэй хотын болон монгол орны газрын зураг, 

 

      "World Walker Mongolia”нэртэй 2014 оны өвөл зуны жуулчдад зориулсан англи, япон хэл дээр гаргасан хөтөч номонд Улаанбаатар хотын болон Монгол орны алдаатай газрын зураг хэвлэснийг илрүүлж Монгол Улсын "Захиргааны хариуцлагын тухай” хуульд зааснаар торгууль тавьж, үлдэгдэл зургийг сурталчилгаанд ашиглахгүй байх уг шаардлагад дурьдсан алдаатай буруу газрын зураг бүхий "World walker mongolia” хөтөч номын үлдэгдэл болох 90 ширхэг Япон ном,

 

   80 ширхэг Англи ном болон 50 ширхэг "Welcome to Ulaanbaatar” газрын зургыг шатаан устгасан. "Welсome to Ulaanbaatar”нэртэй Улаанбаатар хотын болон монгол орны газрын зураг, "World Walker Mongolia”нэртэй 2014 оны өвөл зуны жуулчдад зориулсан англи, япон хэл дээр гаргасан хөтөч номонд Улаанбаатар хотын болон Монгол орны газрын зураг бүхий зар сурталчилгааны эвхмэлд мэргэжлийн бус хүмүүс үйлдсэнээс дараах геодези, зураг зүйн норм дүрэм, стандартыг зөрчсөн нийт 23 алдааг гаргасан байна. Үүнд: Жишээ дурьдвал Монгол орны газрын зурагт:

 

1. Монгол орны газрын зурагт ямар нэгэн масштаб тавигдаагүй,

 

2. Монгол Улсын хилийн шугамыг буруу дүрсэлсэн,

 

3. ОХУ болон БНХАУ хоорондын улсын хилийг орхигдуулсан,

 

4. Төв аймгийн Баян сумын хажуугаас /суурингийн таних тэмдэг байхгүй/

 

    Багануур дүүрэг хүрсэн төмөр замыг цааш Өндөрхаан, Чойбалсан хот хүргэж төмөр замыг буруу ташаа тэмдэглэсэн гэх мэт. Дээрх зөрчил нь "Геодези, зураг зүйн тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1дэх /геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх тусгай зөвшөөрөл авсан байх;/ заалт, "Геодези, зураг зүйн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3. дахь /албан ёсны баримт бичиг, арга хэмжээнд газар зүйн албан ёсны нэрийг өөрчлөн хэрэглэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах, бусад хэлний дуудлагаар галиглах;/заалт, "Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 382 дугаар зүйл /Геодези, зураг зүйн журам зөрчих/-ийн 1 дэх /Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр геодези, зураг зүйн ажил гүйцэтгэсэн, эсхүл тогтоосон журам зөрчиж геодези, зураг зүйн үйлдвэрлэл явуулсан.../ хэсэг, заалтыг зөрчсөн байна. /НМХГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler