|
Видео

Шинэ мэдээ

“Шонхор” фракци Д.Ганбат гишүүнээр бүл нэмлээ

“Шонхор” фракци Д.Ганбат гишүүнээр бүл нэмлээАрдчилсан хүчний холбооныхон "Шонхор” фракци байгуулж байгаагаа эдүгээгээс хоёр жилийн өмнө албан ёсоор зарлаж байсан билээ. Тус фракци анхлан УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа нарын  таван гишүүнтэй байсан. Мөн тус фракцид Д.Арвин, Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд  нэгдэж байсан бол саяхан дахин бүл нэмсэн сурагтай.

Эх сурвалжийн мэдээлснээр "Шонхор” фракцийнхан хотоос зайдуухан гарч хуралдсан байна. Тэд хуралдаж, фракцийн дотоод асуудлаа ярилцахын зэрэгцээгээр шинэ гишүүнээ хүлээж авсан байна. Тус фракцид бүл нэмж, шинээр элссэн хүн бол УИХ-ын гишүүн Д.Ганбат юм байна.

Түүнчлэн тус фракцид тун удахгүй УИХ-ын гишүүн Д.Батцогт элсэх сурагтай. Ийнхүү шинэ гишүүдээр бүл нэмсэн "Шонхор” фракци УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн гуравны нэгийг эзлэхүйц өргөн бүрэлдэхүүнтэй болсон байна.

Дашрамд дурьдахад, УИХ-ын гишүүн  Д.Ганхуяг "Эзэн Чингис хаан эдлэг шонхорыг шүтэж дээдэлж ирсэн. Одоо ч монголчууд шонхор шувууг шүтдэг. Шонхор шувуу бол бүхнээс хүчтэй байхын бэлгэ тэмдэг учраас фракцийнхаа нэрийг сонгосон” хэмээн нэрнийхээ учрыг тайлбарлаж байсан удаатай.

Э.Мөнх

Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler