|
Видео

Шинэ мэдээ

Хэрэг хуучирдаггүй С.Эрдэнэ гишүүн ээ

Хэрэг хуучирдаггүй С.Эрдэнэ гишүүн ээ

 

Хэрэг хуучирдаггүй гэж үгийг Монголчууд зүгээр ч нэг хэлдэггүй ээ. Нэгэнтээ таагүй үйл хийсэн бол эрт орой хэзээ нэгэн цагт балаг нь дагаж ирдэг. Бусдад муу үйл хийсэн хүнийг хүмүүс цаагуураа мэдэж, мэдэрч байдаг. Тиймээс ч өдгөө УИХ-д сууж байгаа, Нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүдийг хэвлэлийнхэн бичсээр л байна. Тэр дундаа "Талийгаачийн нэрээр тэтгэвэр шилжүүлэх нь алдаж болох алдаа юу!” гэдэг асуултыг одоо ч түүнд тавьсан хэвээрээ л байгаа юм. Polit.mn сайтад С.Эрдэнэтэй холбоотой мэдээллийг нийтэлснээс харахад нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшигчидтай холбоотой хэрэгт С.Эрдэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан удаатай ч, сүүлдээ уг асуудлаар юм дуугарахаа больсон гэх.

Хамгийн харамсалтай зүйл бол хэдийнэ энэ орчлонгийн хүн биш болсон эцэг эх, эмээ өвөөгийнх нь нэрээр тэтгэвэр шилжүүлснийг нь хэчнээн Монгол хүн мэдээгүй өнгөрсөн бол доо. Өглөө босохдоо, орой унтахдаа төрдөө залбирч, төрөө дээдэлдэг Монголчуудаа өөд болсон хойно нь, ясыг нь амраахгүй зовоодог төр байна гэдэг, дэндүү харамсалтай хэрэг биш гэж үү? Нас барсан хүний нэрийг ашиглан, тэтгэврийн мөнгийг нь завшдаг байсан гэх томоохон сүлжээ өнгөрсөн онд илэрсэн юм.
Энэ сүлжээг илрүүлсэн нь 2015 он болохоос ийм төрлийн гэмт хэргийг дээрх этгээдүүд хоёр жилийн өмнөөс эхлэн хийж байсан юм билээ гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Тэд нас барсан иргэдийн тэтгэврийн мөнгийг хууль бусаар хувьдаа завшдаг байсан гэсэн үг. Нийгмийн даатгал, халамжийн ажилтнуудтай үгсэн хуйвалдаж дээрх хэргийг хийдэг байсан бөгөөд одоогийн байдлаар 40 гаруй тэрбум төгрөг завшиж, хувааж идсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байгаа юм.
Өөрөөр хэлбэл,том сүлжээ бий болчихсон, үүнд нь УИХ-ын гишүүн ч холбогдсон байгаа гэдэг. Хохирсон нэгэн хохирогчийн ярьснаар "Манай нөхөр хоёр жилийн өмнө өөд болсон. 400 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Гэтэл таван сарын хугацаанд 350 гаруй мянган төгрөг авсан нь тогтоогдсон юм билээ. Нийтдээ хоёр сая гаруй төгрөг авсан нь нотлох баримтаар тогтоогдсон” гэж ярьжээ.
Нийт 10 мянга гаруй иргэнийг амьд мэтээр хуурч, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, батлан даагчийн нэрийг сольж, мөнгийг нь завшдаг байжээ. Мөн талийгаачийг нас барахаасаа өмнө тэтгэвэрийн зээлтэй байсан болгож, эргүүлэн төлөх нэрийдлээр улсаас оны их хэмжээний мөнгө завшиж байсан аж . Дээрх 40 гаруй тэрбум төгрөгийг завшсан нь илэрсэн төдийгүй, энэ хэрэгт зарим банкны ажилтнууд ч холбоотой гэх мэдээлэл байна.
Одоогоор энэ хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-өөр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд шалгалтын ажиллагаа дуусч байгаа ажээ.

Тэгэхээр тодотгон өгүүлэхэд, зүй нь бол Нийгмийн даатгалынхан ингэж хууль журам зөрчиж болохгүй. Нэгэнтээ энэ хорвоогоос явсан хүмүүсийг амар тайван байлгахгүй байгаа нь ёс зүйн хувьд ч дэндүү муухай хэрэг гэдэгтэй Монголчууд санал нийлэх биз ээ. С.Эрдэнэ таныг уг салбарын сайд байх он жилүүдэд ийм муухай зүйлс болсон билээ. Энэ тэгээд алдаж болох л алдаа байсан гэж та бусдыгаа болон өөрийгөө өмөөрөх үү?

 
Одсүрэн Майдар
https://www.facebook.com/photo.php?fbid=335091456841066&set=a.130080907342123.1073741828.100010206431569&type=3&theater

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler