| |
Видео
Шинэ мэдээ
БНХАУ-ын Шаньдун мужтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг даргын Гэр хорооллын хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү өнөөдөр БНХАУ-ын Шаньдун мужийн Ардын Засгийн газрын дэд дарга Шү Личцаныг хүлээн авч уулзан талуудын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Шаньдун муж нь 95 сая гаруй хүн амтай, далайгаар хүрээлэгдсэн худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал хурдацтайгаар хөгжиж байгаа муж бөгөөд 2015 Дотоодын нийт бүтээгдэхүүн нь нэг тэрбум ам долларт хүрсэн гэдгийг Шаньдун мужийн Ардын Засгийн газрын дэд дарга Шү Личцан онцоллоо. Тэрээр Улаанбаатар хоттой үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж малын түүхий эд боловсруулах тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэл, тариланчдын хөдөлмөрийг хөнгөвчилөж ажлын багаж хэрэгслийн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг гэдгээ хэллээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Таны үнэтэй саналыг талархан хүлээн авч байна. Бид ирэх 4 жилд нийслэлд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө НИТХ-д өргөн барьсан. Хөтөлбөрөөт энэ сарын 29-нд НИТХ-аар хэлэлцэн батлах юм. Яг ийм цаг үед таны айлчлал таарч байгаа нь сайн хэрэг. Таны гаргаж байгаа санал санаачилгыг бид энэхүү хөтөлбөртөө тусгаж ажил хэрэг болгох боломжтой гэсэн үг юм. Монгол улс 3 сая хүн амтай, 60 сая малтай. Тиймээс малын түүхий эд, мах, сүү боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж шинэ техник, технологийг нэвтрүүлэх нь чухал байна. Улаанбаатар хотын баруун бүс Эмээлтэд арьс шир, ноос ноолуурын чиглэлээр хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэр технологийн парк байгуулахаар зорьж байна. Энэ салбарт хамтран ажиллах боломж байгаад баяртай байна” гэлээ. Талууд аялал жуучлал, фермерийн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллаж, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжүүлэхээр тохиролцов.