| |
Видео
Шинэ мэдээ
Өнөөдөр 00 цагт цаг ухарна
Энэ сарын 23-24-нд шилжих шөнө манай улс өвлийн цагийн хуваарьт шилжин цагийг нэг цагаар ухраана. Тодруулбал шөнийн 00:00 цагт цагийг ухраах юм.
Монгол Улс 1960 онд анх "цаг урагшлуулах” зохицуулалт хийж байсан бөгөөд үүнийг 1999 онд хүчингүй болгож, 2001 онд дахин сэргэж байжээ. Энэ зохицуулалт мөн 2005 онд хүчингүй болсон бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард сэргээн "цаг урагшлуулах, ухраах горим”-д шилжсэн юм.