|
Видео

Шинэ мэдээ

Палестин хүү халдлага үйлдэхийг санаархав

Палестин хүү халдлага үйлдэхийг санаархав

 

Израйлийн Хеброн хотноо Палестин хүү халдлага үйлдэхийг санаархсан талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.  Хүү хамгаалалтад гарч байсан Израйлийн армийн цэрэг дээр очоод "Та надад энэ газрыг заагаад өгөөч” хэмээн хэлжээ. Тэрээр ийнхүү хэлснийхээ дараа халааснаасаа хутга гарган урдаа зогсч байсан цэргийг хутгалахыг санаархсан байна. Хажууд нь байсан цэргүүд хүүг буудан хороожээ.  

 

"Террорист амиа алдсан. Халдлагаар хүний амь нас эрсдээгүй. Мөн шархтсан хүн байхгүй” хэмээн Израйлийн талаас мэдэгдсэн байна.

 

"Халдлага үйлдэхийг санаархсан хүүг Исса Тараяа гэдэг бөгөөд 16 настай. Хүү Банинайм хотын иргэн” хэмээн Палестины Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Изралийн Засгийн газар өнгөрсөн онд палестинчуудыг эх орондоо нэвтрэхийг хориглосон билээ. Уг шийдвэрийг эсэргүүцэн палестинчууд тус улсад террорист халдлага үйлдэх нь ихэссэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler