|
Видео

Шинэ мэдээ

Ш.Түвдэндорж VS Д.Баттулга

 

Нийслэлийн АН-ын даргын суудлын төлөөх "тулаан” эхэлжээ

 

 

Нийслэлийг АН-ын дарга Э.Бат-Үүлийг тойрсон асуудал эхлэхтэй зэрэгцэн суудлынх нь төлөөх тулаан АН-ынхны дунд өрнөжээ. АН-ынхан бол ялсан ч, ялагдсан ч албан тушаалын төлөөх тулаанаа зогсоодоггүйн нэгэн баталгаа энэ биз ээ.

Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн ИТХ-ын даргаар ажилласан Д.Баттулга Нийслэлийн АН-ын даргын суудлыг авах сонирхол өндөр байгаа ч түүнд Нийслэлийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж томоохон тээг болж байгаа гэнэ. Учир нь Ш.Түвдэндорж ч мөн л адил энэ суудалд санаархаж байгаа гэнэ. Тэрбээр өмнө нь нийслэлийн АН-ын дарга байхдаа Э.Бат-Үүлийн хийсэн бүх ажлын эхлэлийг тавьж, бэлтгэлийг нь хангасан хэмээн өөрийгөө өргөмжилдөг. Өнгөрсөн сонгуулиар СХД-т Б.Ундармаа болон О.Цолмон нартай өрсөлдөж ялагдал хүлээсэн нэгэн. Харин Д.Баттулгын хувьд Нийслэлийн ИТХ-ын хурлын сонгуульд АН-аас ялалт байгуулсан цөөн гишүүдийн нэг гэдгээрээ түрээ барьж байгаа бололтой юм.

Улс төрд туршлагатай дээрх  2 эрхэм намын даргаа хэл аманд орооцолдохтой зэрэгцэн суудалд нь санаархаж эхэлсэн хэн гэдгийг нь бэлхнээ гэрчилнэ. АН-д шинэчлэл хэрэгтэй гэж хоолойгоо сөөтөл хашигарч байгаа шинэчлэгчид амаа үдүүлсэн юм шиг дуугай байгаа нь энэ нам хэрхэн шинэчлэгдэж байгааг ч гэрчилж байна. Хууччуудаасаа өөр кандитатгүй АН-ынхан энэ байдлаараа хэр удаан тэсэх бол. Сөрөг хүчний үүргийг ч гүйцэтгэж чадахгүй байж дотооддоо суудлын төлөө цусгүй тулаан хийж байгаа нь энэ намын үнэн дүр төрх үү. Д.Баттулга, Ш.Түвдэндорж нараас өөр Нийслэлийн АН-ыг даргалах хүн олдохгүй гэж үү.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler