| |
Видео
Шинэ мэдээ
Хэн хэн нь хариуцлага хүлээх ёстой бус уу
Бодлого ярьж улстөрж
100 хоног гэх энэ нэршил шинэ содон зүйл биш. Учир нь эдийн засгийн хямралд орж байсан олон улс оронд энэ туршлагыг хэрэгжүүлж байсан. Фридманы номон дээр ч байдаг. Хугацаа заасан амлалт авч тэр хугацаандаа үр дүн гаргах гэж чармайдаг. Чадахгүй бол хариуцлага хүлээдэг туршлага олон улс оронд байсан юм билээ. Тиймээс манайхны нэг мэдлэгтэн гадны энэ туршлагаас судалж түүнийгээ Монголын хөрсөңд буулгах гэж оролдсон нь Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоногийн хөтөлбөр юм. Тиймээс үүнийг шинэчлэлийн гэдэг шиг шинэ соргог үйл явдал мэтээр хүлээж авах хэрэггүй. Тэгээд ч хоног хугацаа зааж шоудах шаардлага байгаагүй гэдэг нь энэ сэдвийг тойрсон улстөржилтөөс харагдаж байна.
Гэсэн ч нэгэнт зарласан учраас энэ хугацаанд юу хийсэн бэ гэдгийг ярих цаг нь болсон. Харамсалтай нь манай улстөрчдөд нийгэм эдийн засгийн амьдралаас илүүтэй шийдэх асуудал хар мянга байгаа болоод ч тэр үү хэлэлцэлгүй өнөөдрийг хүрлээ. 100 хоног гэж сүржин зарлаж, ЭЗЭН-100, АРД-100 гэж улстөржих сэдвээ олсон атлаа өнөөдөр үр дүн нь юу болсон бэ гэдгайг хэн ч ярихгүй байгаа юм.
МАН-ын гишүүд нүдний хараа чилээм хэдэн арван хуудас дүгнэлт гаргаснаа хэвлэлийнхнийг цуглуулан сенсаацлан байж уншиж танилцуулсан. Тоон судалгаанд үндэслэсэн гэхээс илүүтэй эңд тэндэхийн хэвлэл мэдээллээс цуглуулсан ганц нэгхэн факт, статистикийн тоон баримт, талх гурилын үнэ нэмэгдсэн гэсэн цөөхөн хэдэн тоог нэгтгээд болчихсон. Ямар ч нарийн факт, эдийн засгийн гаргалгаа гэх зүйл байхгүй.
100 хоногийн хугацаанд ямар хууль батлагдаад, энэ нь эдийн засагт ямар үр дүн авч ирсэн талаархи мэдээлэл хомс. Үнэхээр 100 хоногийн үр дүнг асуух гэж байгаа бол Оюутолгой яагаад гацаанаас гарахгүй байгаа, Тавантолгойн өр төлөгдөж дуусаагүйн шалтгаан, Төмөр замын асуудлаар нэгдсэн шийдлээ гаргах зэрэг бодлогын шинжтэй асуудлуудыг тэд нэхэх учиртай бус уу. Харамсалтай нь энэ бүх гацаанд орсон асуудлын цаана МАН-ын нэр яригдах учраас тэд "жижигхэн” улс төр хийж, иргэдийг мах, гурилын үнэ нэмэгдсэн төдийхнөөр аргадаж болно гэж сэтгэсэн бололтой.
Монголын ард түмэн мах, гурил, шатахуунаас илүү сэтгэдэг болсныг анзаарах сөхөөгүй улс төр хийж сууна. МАН-ынхан зөвхөн ам.долларын ханш, талх, махны үнэ өссөн, өөрсдийн статистик мэдээлэл гаргадаг гэх хувийн шахуу байгууллагаар хэдэн намын гишүүдээсээ дүгнэлт гаргуулсан болоод дүгнэлт гаргачихсан.
Долларын ханш өссөн шалтгааныг ЭЗЭН-100 гэхээс илүүтэй зугтаж одсон хөрөнгө оруулагчид, Оюутолгойн гацаа, Тавантолгойн төлж дуусаагүй өрийн асуудалтай холбох нь илүү үнэнд нийцнэ. АН ч ялгаагүй. Үнэхээр бодитой хуулийн төслүүд батлаад гаргачихсан бол хугацаа дууссанаас хойш cap гаруйн хугацаа өнгөрчихөөд байгаа үед гаргаж тавих ёстой байв. Бид үүргээ биелүүлсэн гэж мянга түм давтаад ч баталсан хуулийн төслүүд нь үр дүнгээ өгөөгүй бол тэд хариуцлагаа ухамсарлах учиртай.
Тэгэхээр ЭЗЭН-100 эрх баригч, сөрөг хүчний хоёулангийнх нь хариуцлага хүлээх ёстой асуудал болоод байна. Н.Алтанхуяг сайд энэ хөтөлбөрийг анхлан танилцуулахдаа "Өргөс авсан юм шиг эдийн засгийн хямрал алга болохгүй. Гагцхүү бид энэ хугацааңд эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудад үнэлэлт дүгнэлт хийж, түүнээс гарах арга зам болох хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгоно” хэмээн мэдэгдэж байв. Тэгэхээр дэмжлэг болох хуулийн төслүүдээ заасан хугацаандаа баталж чадсан уу гэдгийг л хоёр намын бүлэг Засгийн газраас нэхэх учиртай.
Тэрнээс биш 100 хоногоос өмнө, хойно нь ч нэмэгдэж, буурч байх долларын ханш, талх, гурилаар улс төр хийгээд хол явахгүй ээ. Миний санаж байгаагаар 100 хоногийн хугацаанд дан ганц дамлуурал, хоосрол, хямрал явагдаагүй билээ. Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал, энэ үеэр яригдсан томоохон гэрээ хэлцлүүд бол яах аргагүй 100 хоногийн хугацаан дахь том амжилт. Ардын намын зуурсан бантан, 106 лицензийг тойрсон маргаантай асуудлуудыг шийдэх Ашигт малтмалын тухай хууль, Алтны ил тод байдлын тухай хууль гэх мэт бодитой хуулийн төслүүдийн үр дүн гарч эхэлчихсэн. Тэгэхээр аль аль тал нь 100 хоногт талх тэдэн төгрөг, мах, гурил ингэж нэмэгдсэн, нэмэгдээгүй гэж улстөржих бус бодлогын ийм хуулийн төсөл батлаад ингэж үр дүнг нь үзлээ. Тэр салбарт тийм хэмжээний үр дүн гарлаа, ЭЗЭН-100 хөтөлбөрийн хүрээнд хийгдээгүй томхон төсөл хөтөлбөрийн бодлого шийдвэр ийм шалтгаанаар гацаанд орсон юм гэдгийг өнөө маргаашгүй мэдээлэх хэрэгтэй байна.
М.Энхболд: Сэргэх бус улам бүр хямарсан гэж иргэд үзэж байна
/УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга/
-УИХ-аас 2014 оны тавдугаар сарын 8-ны өдөр "Эдийн засгийн иэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол баталж, уг тогтоолоор засгийн газар 100 хоногийн хугацаанд эдийн засгаа сайжруулах арга хэмжээ авах үүрэг хүлээсэн. Энэ хугацаанд эдийн засаг эрчимжиж, сэргэсэнгүйгээр барахгүй, макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд улам бүр буурчээ. "Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэлийн Засгийн газар нийт 70 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс, зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлээгүй гэсэн дун гарсан.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар "гэрийн даалгавар”- аа туйлын хангалтгүй биелүүллээ. УИХ-д өргөн барьсан Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг хуулийн төслүүд нь эх орныхоо эрх ашгийг огоорсон, байгалийн баялаг, газар шороогоо харийнханд найр тавин өгөх, худалдах, төрийн тусгай хамгаалалттай газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, "гаднаас мөнгө орж ирж л байвал Монголын ард түмний эрх ашиг хамаагүй” гэсэнтэй агаар нэг төслүүд байсан бөгөөд түүнийгээ УИХ-аар батлуулахаар зүтгэж байгаа нь эрх баригчид Үндсэн хуулинд заасан үүргээ биелүүлж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрмэлзэл алга байна гэж дүгнэж болохоор байгаа юм. Ерөөс "ЭЗЭН-100” хөтөлбөр олигтой үр дүнд хүрсэнгүй гэж дүгнэж болно. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг нь ард иргэд өөрсдийнхөө өнгөрсөн хоёр жилийн турш хийсэн гэмт үйлдлийг цайруулж, өршөөхөд чиглэсэн хуулийн төсөл боллоо хэмээн хурцаар шүүмжилж байна. "Өрийн удирдлагын шинэ тогтолцоог нэвтрүүлэх” зорилтын хүрээнд УИХ-д өргөн барьсан Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд төрийн өрийг ДНБ-ий 90 хувь хүртэл өсгөх, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өрийг улсын өрд оруулж тооцохгүй байх, цаашид зээл авч өрийн хэмжээг ихэсгэхийн тулд энэ оны ДНБ 20.5 их наяд төгрөгт хүрнэ гэсэн хийсвэр тоо гаргаж ирсэн зэрэг нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, парламентад суудалтай, суудалгүй улс төрийн хүчнүүд, иргэд, ТББ-уудын эрс эсэргүүцэлтэй тулгарлаа.
"ЭЗЭН- 100” хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй, богино хугацаанд үйлчлэх төсөл, хөтөлбөрүүдэд ач холбогдол өгөлгүй, олон жил улс төрийн маргаан дагуулсан асуудлуудыг шүүрч авсан нь Засгийн газар асуудлыг цогцоор нь харж, бодитой дүгнэлт хийгээгүй, хөнгөн хуумгай хандсаныг харуулж байна. Засгийн газар эдийн засгийг хямрааж байгаа алдаатай боддогоо засаж залруулан, үүсээд буй нөхдөл байдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгч, хямрааж буй хүчин зүйлсийг зөв оношилж, гарах арга замаа оновчтой тодорхойлж ажилласан бол 100 хоногт үр дүн гарахгүй ч гэлээ, эдийн засаг сэргэх суурь хөрсийг бүрдүүлж чадах байсан гэж би хувьдаа үздэг. Иргэд энэ хөтөлбөрт ямар үнэлэлт, дүгнэлт өгснийг харъя л даа. Засгийн газрын "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-т эдийн засагт ямар нэгэн өөрчлөлт орсон уу” гэсэн санал асуулгад 3245 иргэн оролцсоноос "орсон” гэж 07 хувь, "ороогүй” гэж 29 хувь нь үзсэн бол эдийн засаг "бага зэрэг сэргэсэн” гэж 04 хувь, "эдийн засаг сэргэх нь бүү хэл уруудлаа” гэж 54 хувь, мэдэхгүй гэж 06 хувь нь хариулжээ.
Санал өгсөн нийт иргэдийн олонх нь буюу 54 хувь нь эдийн засаг сэргэх нь бүү хэл уруудсан гэж үзжээ. Энэ бүхэн нь Монгол Улсын эдийн засаг сэргэх биш, хямрал улам бүр гүнзгийрч байгааг харуулж байна. "ЭЗЭН-100” хөтөлбөрт тусгаж, хэрэгжүүлэхээр заасан чиглэлүүдийн дийлэнх нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бүтцэд тохироогүй арга хэмжээнүүд байсан. Тийм ч учраас энэхүү хөтөлбөр хэрэгжих боломжгүй, үр дүнгүй хоосон амлалт болох нь анхнаасаа тодорхой байсан юм. Эрх баригчид ямар ч тооцоо судалгаагүй, цаг хугацааны мэдрэмжгүй, улс орны эдийн засагт бий болсон нөхцөл байдлыг зөв үнэлэлгүй, улс оронд төлбөрийн тэнцлийн, ханшны хямрал нүүрлээд байгааг хүлээн зөвшөөрч, шалтгааныг оновчтой оношлож чадаагүй байж цээжний бангаар уг хөтөлбөрийг боловсруулсан.
Ч.Сайханбилэг: Бид 100 хоногт дэвшүүлсэн зорилгоо биелүүлсэн
/ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн/
-Эдийн засгийг 100 хоногийн дотор эмчилнэ гэж хэн ч яриагүй. Тэр бол улстөрийн зорилгоор хачир нэмсэн асуудал шүү дээ. Бид 100 хоногт дэвшүүлсэн зорилгоо биелүүлсэн. Эдийн засгийн асуудалд засгийн газар, бизнесийнхэн, УИХ-ын ахнаарлыг хандуулна гэдэг зорилгодоо хүрсэн. Засгийн газар бизнесийнхэнтэй хамтарч ажиллаж чаддаг юм байна гэдгээ харууллаа. Зөвхөн татварын чиглэлээр гэхэд 14 төрлийн хууль санаачилж, ихэнхийг нь батлууллаа. Одоо хэд хэдэн хуулийг УИХ-аар хэлэлцэхээр хүлээж байна.
Транзит тээврийн асуудлыг шийдчихлээ. Одоо төмөр замынхаа асуудлыг шийднэ. Том бүтээн байгуулалт төсөл хөтөлбөрийг урагшлуулах бололцоо гарч байна. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийсэн 100 ажлын жагсаалтыг бид гаргачихсан байна. Бодит үзүүлэлтийг гаргаж байгаа. Жишээ нь, шатахууны үнэ тогтвортой байлаа. Өмнө нь байнга л нэмэгддэг байсан. Гэтэл сүүлийн хоёр жил шатахууны үнэ нэмэгдлээ гэдэг яриа сонсоогүй болохоор хүмүүс мартчихаад байх шиг байна. Үүнийг санах ёстой. Лицензүүдийн асуудлыг цэгцлэхээр Зөвшөөрлийн тухай хуулийг өргөн барилаа. Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг баталсан учраас өнөөдөр Монголын алт Монголдоо үлдэж байна. Монголбанкинд жилд дөрвөн тонн алт тушаагдцаг байсан бол сая найман сарын байдлаар 6.6 тонн алт тушаагдчихаад байна. Махны үнэ, гурилын үнэ огцом хөдөлсөнгүй. Орон сууцны бага хүүтэй зээлийг хотод олгоод зогссонгүй хөдөө орон нутгийн иргэдэд долоон хувийн хүүтэй өгөхөөр болж байна. Шинэ сум хөтөлбөр үргэлжилж байна. Өмч хувьчлалыг бид шинэ шатанд гаргаж байна. Энэ бүхэн эзэн 100 хөтөлбөрийн хүрээнд бий боллоо. Гэхдээ 100 хоногоор энэ бүхэн дуусгавар болохгүй. Цаашид үргэлжилнэ. Долларын ханшийн асуудал дээр ганц юм хүсье. Улс төр бага хийгээч. Тэртэй тэргүй манайд ам.доллар ихээр орж ирвэл тэр хэрээр ханш нь бууна.
Улстөрчид хэвлэлийн бага хурал хийгээд яриад л байх юм бол ханш нь савлаад байна. Зүгээр зах зээлийнх нь жамаар явуулах хэрэгтэй байна. Одоо Хятадын 160 сая ам.долларын санхүүжилт манайд орж ирнэ. Швейцарийн банкны 300 сая ам.долларын санхүүжилтийг энэ долоо хоногт авна. Араас нь Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.долларын санхүүжилт орж ирнэ. Он гартал ам.долларын урсгал тасралтгүй үргэлжилнэ. Дээрээс нь Оюу толгой, Тавантолгойн асуудлыг удахгүй шийдэж, гацаанаас гаргана. Тэгэхээр хөрөнгө оруулалт саадгүй орж ирнэ. Уул уурхайн хайгуулын чиглэлээр ам.долларын урсгал хөвөрнө. Энэ мэтээр дунд хугацааны төсөөлөл бүх зүйл дээр гэгээтэй харагдаж байгаа.
Тиймээс бүгдийг зах зээлийнх нь голдрилоор явуул. Дундаас нь улс төрийн ашиг хонжоо хайж бүү хутгалдаасай гэж бодож байна. Бүх юм сайхан болно гэдэг маягаар эрх баригчид иргэдээ хуураад байгаа юм биш ээ. Бидэнд асуудал их бий. Тэр болгоныг тодорхой хэмжээнд шийдэж байна. Шийдэх ёстой асуудлууд ч үлдэж байна гэдгийг хэлж байгаа юм. Гэхдээ сөрөг хүчний зорилго нь эрх баригчдыг шүүмжлэх учраас тэднийг буруутгаад яахав.
Монголын мэдээ
Б.Өнөртогтох