|
Видео

Шинэ мэдээ

Г.Шийлэгдамбын хэргийг Н.Энхбаярын хэрэгтэй нэгтгэжээ

Г.Шийлэгдамбын хэргийг Н.Энхбаярын хэрэгтэй нэгтгэжээ

 

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусчээ. Ингээд олон зүйл ангиар яллагдагчаар татагдсан түүнд холбогдох хавтаст хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт өнгөрсөн баасан гаригт шилжүүлсэн талаар өчигдөр АТГ-аас мэдээлсэн юм.

Авлигатай тэмцэх газраас иргэн Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 201401000075 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан. Тус газраас Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорт шилжүүлсэн гэдгийг АТГ-ын эх сурвалж бататгаж хэлэв.

Н.Энхбаярыг ямар зүйл ангиар буруутгасан бэ

133 дугаар зүйл: Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих

133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэлх хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

148 дугаар зүйл: Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах

148.4. Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсэн бол эд хөрөнгийг хурааж, 10-15 жил хүртэлх хугацаагаар хорино.

268 дугаар зүйл: Хээл хахууль авах

268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, 5-10 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Тэгвэл МАХН-ын Нарийн бичгийн дарга байсан Г.Шийлэгдамбын хэргийг Н.Энхбаярын хэрэгтэй нэгтгэсэн талаар өчигдөр албаны эх сурвалж дуулгав.

Нэг намын харьяалалтай дарга, цэргүүд, ажил албаны шугамаар хамсаатангууд байсан. Түүнчлэн намын даргадаа санхүүжилт олж өгөх гээд ажлын байран дээрээ 500 сая төгрөг авах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх асуудал нь ийнхүү нэмэгдэж байгаа бололтой. Ямартаа ч Н.Энхбаярын, Г.Шийлэгдамбын 500  сая төгрөгийн гэх тодотголтой хэргийг нэгтгэсэн байна. Ийнхүү Г.Шийлэгдамбын хэрэг ширгэж, замхрахгүйгээр, намын даргаа дагаад яллагдах нь бараг тодорхой болчихсон юм байна.

Харин Нийслэлийн прокурораас хэргийг хянаж үзээд яахаа шийдэх юм. Гэхдээ л Н.Энхбаяр гэгч хүнийг шүүхийн хаалга татуулах нь тодорхой бөгөөд прокурорын шатанд хэргийг нь хэрэгсэхгүй болгож хаахгүй болов уу гэсэн хардлага олон нийтийн дунд төрөөд байгаа юм.

О.Сайхан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler