| |
Газрын тосны 35,5 сая ам.долларын гэрээ байгууллаа
"Эргэл XII” талбайн байгаль орчны судалгаа, нөхөн сэргээлтэд нэг сая ам.доллар зарцуулна
1 "Эргэлт XII” талбайд геологи, хүндийн хүч, соронзон хайгуул хийнэ. Мөн 100 ам километр гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийж, үнэлгээний найман цооног өрөмдөх аж. Талбайн байгаль орчны судалгаа, нөхөн сэргээлтэд нэг сая ам.доллар зарцуулахаар төлөвлөснөө "Smart Oil investment” компаниас мэдээлэв.
Монгол Улсын Засгийн газар 2014 онд 11630 ам километр талбай бүхий "Эргэл ХII”-д нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Энэ үеэр хайгуул, олборлолтын туршлагатай, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Smart Oil investment” компани шалгарсан байна.
Манай улсын газрын тосны хайгуул, ашиглалтын салбарт татсан хөрөнгө оруулалт нийт 2.9 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Одоогоор гурван талбайд олборлолт хийж байна.
ШАТАХУУНЫ ЖИЖИГЛЭНГИЙН ҮНИЙГ ТОГТВОРТОЙ БАРИХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баатарцогтоос зарим зүйлийг тодруулав.
-Өмнөх Засгийн газар татвараар дамжуулан шатахууны үнийг тогтвортой барих чиглэл баримталсан. Энэ бодлого үргэлжлэх үү?
-Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барихаар ажиллаж байгаа. Шатахууны үнэ нь татварын бодлоготой холбоотойгоор Сангийн яамны
Дорноговь аймгийн "Эргэл XII" талбайд 35.5 сая ам.долларын Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа.
» Хайгуулын ажил амжилттай болбол газрын тосны гарцын 60 хувийг "Smart Oil investment" эзэмшинэ.
» Манай улсын газрын тосны хайгуул, ашиглалтын салбарт татсан хөрөнгө оруулалт нийт 2.9 тэрбум ам.долларт хүрээд байна.
эрхлэх ажлын хүрээнд багтдаг. Шатахууны үнийн бодлогын зөвлөл гэж бий. Энэ зөвлөл үнэ тогтоодог. Газрын тосны дэлхийн зах зээлийн ханш, мөнх хойд хөршөөс нийлүүлж буй үнэ, зардал зэргийг судалж, нарийн тооцохоор холбогдох албаныхан ажиллаж байна.
-Газрын тосны зах зээл сайнгүй байна. Манай энэ салбарыг чиглэх хөрөнгө оруулагчдын хандлага хэр байна вэ?
-Мэдээж амаргүй байгаа. Газрын тосны хайгуул нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг атлаа эрсдэлтэй. Гэхдээ Монгол Улсын газрын тосны хууль тогтоомж, өрсөлдөх чадвар муугүй учраас хөрөнгө оруулагчид, ялангуяа өмнөд хөршийн компаниуд сонирхож байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн зүгээс өрсөлдөх чадвараа улам ахиулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниудтайгаа дэд бүтцээ сайжруулах, зардлаа танах чиглэлд хамтран ажиллана. Тухайлбал, Дорнод аймгийн XIX, XXI талбай орчимд хатуу хучилттай зам тавих зэрэг асуудлыг судалж байна.
Одоогоор "Эргэл ХII”-аас өөр талбайд сонгон шалгаруулалт зарлаагүй байна. Тиймээс хайгуулын судалгаануудаа үндэслэн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжтой талбайг судалж байна.
-Газрынтос төсвийн орлогод багагүй жин дардаг. Гэтэл үнэ нь сул хэвээр байна. Цаашид үнийн уналтыг нөхөж, төсвийн орлогод дэмжлэг үзүүлэхийн тулд ямар чиглэл баримтлах бол?
-Манай улсын газрын тосны олборлолт жилээс жилд тэлж байгаа. Энэ онд 1.3 сая тонн газрын тос олборлож, экспортлох зорилт тавьсан. Гэхдээ гүйцэтгэл нь хоцорч байна. Үүнд дэлхийн зах зээлийн үнэ нөлөөлсөн. Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд ажиллах гадаадын ажиллах хүчний асуудал оройтсоноос олборлолт удааширсан. Үүнд газрын тосны гарцыг өсгөхөд шаардлагатай тоног төхөөрөмж ч багтана. Энэ асуудал дөнгөж өнгөрсөн сарын 24, 25-нд эцэслэн шийдэгдсэн. Гэхдээ үлдэж буй хугацаанд хоцрогдлоо нөхөж ажиллахаар байна.
Үүнээс гадна Монгол Улс төмөр замын дамжин өнгөрөх тээврээр газрын тос тээж байгаа. Транзит тээврийн ачаа эргэлтийг нэмэхийн тулд шилжүүлэн ачих дэд бүтцийн хүчин чадлыг нэмсэн. Тэрчлэн шатахуун хадгалах агуулахын хэмжээ, хүчин чадлыг нэмэхээр ажиллаж буй.
Гэхдээ хөрөнгө оруулалт, санхүүжилт хүлээгдэж байна.
[ЗГМ]