|
Видео

Шинэ мэдээ

СЭТГҮҮЛЧДИЙН ЭВ САНААНЫ НЭГДЛИЙН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

 СЭТГҮҮЛЧДИЙН ЭВ САНААНЫ НЭГДЛИЙН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

 

 Бухарест хотноо  1958 онд болсон олон улсын сэтгүүлчдийн байгууллагын IV их хурлаас Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдрийг (International Day of Journalists' Solidarity) бий болгожээ. Тус өдөр өнөөдөр тохиож байна.

Их хурлын төлөөлөгчдийн бодож төлөвлөснөөр энэ өдөр орон бүхний сэтгүүлчид, хэвлэлийнхэн ялангуяа өөрсдийн эрхийг хамгаалах үйлсэд нэгдэл нягтралтай байдгаа харуулах ёстой юм. 1943 оны есдүгээр сарын 8-нд Чехословакийн сэтгүүлч, фашизмыг эсэргүүцэгч, зохиолч Юлиус Фучикийг цаазалжээ. Тэр Прага хотын шоронд бичсэн "Хүзүүгээ оосортой бичсэн сурвалжлага” номоороо дэлхий нийтэд нэр алдартай болсон юм. Түүнийг цаазуулсны дараа энэ номыг дэлхийн 70 хэлээр орчуулж, харин Юлиус Фучикийн амь үрэгдсэн өдрийг 1958 оноос Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэх болжээ.

20 дугаар зууны сүүлчээр НҮБ-ын ээлжит бага хурлаас энэ өдрийг Олон улсын сэтгүүлчдийн эв санааны нэгдлийн өдөр болгож зарласан билээ. Тийнхүү энэ өдөр зүгээр нэг мэргэжлийн баяр төдийгүй бүх сэтгүүлч өөрсдийгөө эв нэгдэлтэй байгааг мэдрэх өдөр болов.

Манай улсын хувьд энэ өдрийг төдийлөн өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлдэггүй юм. Харин Монгол улсад сэтгүүлзүйн салбар үүсэж хөгжсөн өдрийг гуравдугаар сард, сэтгүүлчдийн эрх чөлөөний өдрийг тавдугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. 

fact.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler