![]() |
Сурагч хүү улсын ерөнхийлөгчийн сайтыг хакерджээ
Шри-Ланкийн 17 настай сурагч хүү өөрийн улсын ерөнхийлөгчийн сайтыг хакердан, төгсөлтийн шалгалтыг хойшлуулах уриалгыг нүүр хуудас дээр нь байршуулсан байна. "4-р сарын шалгалтуудыг цуцал, эсвэл огцор” гэсэн бичиг төрийн тэргүүний албан ёсны сайт дээр тавигдсан байна хэмээн Guardian-д мэдээлжээ.
Хакерыг ч удалгүй олсон бөгөөд хэргийн эзэн нь Шри-Ланкийн нийслэл Коломбо хотоос 60 км зайд орших Кадаганнава хотын сурагч хүү болж таарсан бөгөөд түүнийг 60 мянган доллараар торгон, гурван жил хүртэл хугацаагаар хорих ял заналхийлж байгаа аж.
Түүнээс гадна, ерөнхийлөгчийн сайт руу халдсан хариуцлагыг Sri Lankan Youth /Шри-Ланкийн залуус/ бүлэглэлийн цахим хакерууд хүлээж байгаа бөгөөд тэд төгсөлтийн шалгалтаа тавдугаар сар руу хойшлуулахыг хүссэн гэжээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
