|
Видео

Шинэ мэдээ

"Цэргийн тангараг" өргөх ёслолын ажиллагаа боллоо

"Цэргийн тангараг" өргөх ёслолын ажиллагаа боллоо

 

Батлан хамгаалахын их сургуулийн цэргийн нэгдсэн сургууль, Цэргийн хөгжмийн сургууль, Ахлагчийн сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд элсэн суралцагчдын "Цэргийн тангараг" өргөх ёслолын ажиллагаа энэ сарын 27-ны өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Цэргийн тангараг өргөх ёслолын өмнө БХИС-ийн Байлдааны тугийг ёслол төгөлдөр хүндэтгэн залж, дайчин цэргүүд эр цэргийн тангарагаа өргөсний дараа Байлдааны туганд мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлэв.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хошууч генерал З.Болдбаатар, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр  БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, холбогдох удирдлагууд болон оюутан залуусын ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Энэ өдөр Батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын сургууль, Цэргийн хөгжмийн сургууль, Ахлагчийн сургууль, "Тэмүүжин өрлөг" бүрэн дунд сургуулиудын 288 сонсогч, ОХУ, АНУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ-ын цэргийн сургуульд суралцах 33 оюутан цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдаж, цэргийн тангараг өргөсөн юм. Батлан хамгаалах салбараас жилд дунджаар 200 орчим цэргийн алба хаагчийг гадаадын цэргийн их дээд сургууль, академи, дамжаанд суралцуулдаг бөгөөд одоогийн байдлаар 500 гаруй цэргийн алба хаагч суралцаж байна.

Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа, Зэвсэгт хүчний олон улсын цэргийн ажиллагаа, энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан цэргийн алба хаагчдын мэдлэг боловсрол, цэргийн мэргэжлийн ур чадвар өндөр хөгжсөн орнуудын түвшинд хүргэх шаардлага тавигдах болж дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад дотоодод бэлтгэгддэггүй мэргэжлээр цэргийн алба хаагчдыг сурган бэлтгэж, үүрэг гүйцэтгэх чадвахийг нэмэгдүүлэх бодлого барин ажиллаж байна. Тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр сонсогч сурагчид эцэг эхчүүд болон иргэдэд өөрсдийн оролцсон урлагийн тоглолт болон цэргийн үзүүлэх тоглолт хийн сонирхууллаа.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler